E-MAIL   ФАЙЛЫН САН   САНАЛ ХҮСЭЛТ   ХОЛБОО БАРИХ

    facebook eus.mn
Түүхэн товчоо
5 цаг 23 минутын өмнө

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр”

Монгол, Япон улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу (Дугаар №11603409) Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр” төслийн  ажил нь 2012-2014 онд амжилттай хэрэгжсэн.
Энэхүү төслөөр Туул голын ай савын Гачууртын мойлтын тохойд 21 ш гүний худаг шинээр барин ,7,2 км цуглуулах доторлогоотой ширмэн шугамаар Гачууртын  тугалын дэнжид баригдсан 3000*2 м3 усан санд хуримтлуулж, хлороор цэвэршүүлсэний дараа ф700 мм диаметр  бүхий шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолойгоор Улаанбаатар хотын зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэн Улаанбаатар хотын ус хангамж , түүний дотор гэр хороололын ус хангамжийг нэмэгдүүлэж иргэдийг баталгаатай цэвэр усаар хангах үндсэн зорилгоор хэрэгжиж байна. 

БНСУ-ын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг хөгжүүлэх” төсөл”

КOICA төслийн хаалтын ажиллагааны зураг

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын өсөлт,шинэ бүтээн байгуулалттай уялдуулан ундны усны шинэ эх үүсвэр шаардлагатай болсон. Иймээс МУ-ын засгийн газар БНСУ-ын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлсэн билээ.

Чех улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар төвийн гүний худгуудын цооногуудыг задалж дурандан шалгаж, үр дүнг боловсруулах ажил графикийн дагуу хийгдэж дууслаа. 

Гүний худгийг камераар шалгаж,            Гүний худгийг химийн аргаар цэвэрлэж байгаа нь 

өргөлтийн янданг шалгаж байгаа нь

 2009 он

Гачууртын төслийн Японы CTI компаний судалгааны баг ажлаа эхэлсэн.

2008 он

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр УБНААСТ-2-ын хүрээнд Баруун дүүргийн насос станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн.

2007 он

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар болон Витенс Эвидес байгууллагууд нь Ус хангамжийн байгууллагуудын хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгууллагын чадавхийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлсэн.

2006 он

Испани улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн 2-р үе шат хэрэгжсэн.

Нэг цэгээс хянах усны тоолуур суурилуулах WATNET систем, урьдчилсан төлбөрт тоолуурыг нэвтрүүлсэн. Одоо 118 цэгийн усны зарцуулалтыг нэг цэгээс хянаж, 65 хэрэглэгчдийн хэрэглээг урьдчилсан төлбөрт тоолуураар тооцож эхлээд байна.

Дэлхийн банкны төслийн хүрээнд Франц улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын цэвэр, бохир усны мастер төлөвлөгөөг тус тус боловсруулж батлан хэрэгжүүлсэн.

2005 он

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр УБНААСТ-2 төслийн хүрээнд Чингэлтэй, Баянхошуу, Дарь эх, Дамбадаржаагийн гэр хороололд 3 усан сан /2500м3/, 3 насосны станц, 78 км хуванцар, ширмэн яндан хоолой суурилуулж нийт 113 УТБ-ыг төлвөрсөн шугамд холбосон.

Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дээд эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж хүчин чадлыг 20 хувь, тоног төхөөрөмжийг 80 хувь шинэчилсэн.

УБНААСТ-2 төслийн нээлт

2004 он

3-4 дүгээр хорооллын дамжуулан шахах Тасганы станцын тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр Орос улсын Синетик компанитай хамтран бүрэн автомат ажиллагаанд оруулсан,

2003 он

Испани улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн 1-р үе шат хэрэгжсэн.

2001 он

Туул-21 төслөөр Төв цэвэрлэх байгууламжийн хүлээн авч буй усыг хэмжигч багаж, мониторинг системийн хамт суурилуулж, бохир усны лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн.

БНХАУ-ын бүргэд компанитай хамтран станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн.

2000 он

Дани улсын богино хугацааны хөнгөлөлттэй зээлээр Махын станцын эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, гүний худгуудыг алсаас удирдах, хэрэглээнээс хамаарах системд шилжсэн

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд УСУГ-ын бүтэц зохино байгуулалтыг сайжруулах, стратегийн төлөвлөгөө боловсруулах төслийг Швед улсын HIBAB

1998 он

Туул голын бохирдолтыг бууруулах төсөл хэрэгжиж Төв цэвэрлэх байгууламжийн зарим насосуудыг шинэчилсэн.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр УБНААС-1 төслийн хүрээнд 1998-2004 онд Толгойт, Хайлааст, Дэнжийн мянга, Шархад, Нисэх, Яармагийн системийг барьж гэр хорооллын 130 ус түгээх байрыг төвлөрсөн шугамд холбосон.

1997 он

Япон улсын буцалтгүй тусламжаар 56 УДДТ-ийг тоолууржуулсан. Орон сууцны босоо шугам болон төсөвт байгууллагуудыг тоолууржуулах ажил Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр УБНААС-1 төслийн хүрээнд 1999 оноос хийгдэж хэрэгжсэн.

1993 он

Япон улсын буцалтгүй тусламжаар ”Улаанбаатар хотын ус хангамжийн тоног төхөөрөмжийг нэн яаралтай сэргээн засварлах” төслийн судалгааны баг ажиллаж 1997-1999 онд уг төслийн хүрээнд хлоржуулах байгууламжийг бүрэн /1996/ сольж, төвийн эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг 60 хувь шинэчлэн, хүчин чадлыг нь 20 хувь нэмэгдүүлж, гүний худгуудын үйл ажиллагааг алсаас хянах, удирдах, шугамын усны алдагдлыг илрүүлэх яндан хоолойн байршлыг тодорхойлох боломжтой болсон.

Япон улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн мастер төлөвлөгөөг боловсруулсан.

1980 он

2 дугаар сарын 6-ны өдрийн 39 дүгээр захирамжаар цэвэр бохир усны хөгжлийн схемд экспертизийн дүгнэлт хийх групп томилон ажиллуулсан.

1970 он

 “Гидрокоммунводоканал” хотын цаашдын хөгжлийн ерөнхий схемийг боловсруулж батлуулсан.

1959 он

 Нийслэл хотын ахуй ундны ус хангамжийн анхдугаар ээлжийн барилгажилтын зураг төслийн даалгаврыг боловсруулсан.

 

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан: 8.30 am - 17.30 pm
Бямба, Ням: Амарна.
Дуудлагын нэгдсэн төв: 24цаг/7хоног нээлттэй утсаар байнга санал гомдол хүлээн авч байна.
Утас: 70157066, 70157016 гэсэн утсаар санал гомдол хүсэлтээ өгнө үү.

И-МЭЙЛ ХАЯГ

Email: usug_usug@yahoo.com, usugub@yahoo.com
Copyright © 2017 www.usug.ub.gov.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Ус сувгийн удирдах газар. Шуурхай зохицуулалтын алба-Мэдээлэл технологийн хэсэг.