E-MAIL   ФАЙЛЫН САН   САНАЛ ХҮСЭЛТ   ХОЛБОО БАРИХ

    facebook eus.mn
Зорилт 2018
5 цаг 23 минутын өмнө

Байгууллагын 2018 онд дэвшүүлсэн зорилт

  1. Үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах
    • Цахилгаан эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, байгууллагын хэмжээнд цахилгааны зардлыгтөлөвлөгөөнөөс 3 хувиар бууруулах
    • Орлого болоогүй усны хэмжээг 14 хувиас нэмэгдүүлэхгүй байх.
    • Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн түвшинг 76%, бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэршилтийн түвшинг 93%-д хүргэх
    • Гэр хорооллын 1 хүний хоногийн хэрэглээг 0,2 литрээр нэмэгдүүлэх.
    • Бохирдуулагч үйлдвэр, аж ахуйн нэгжид  тавих хяналтыг сайжруулах
    • Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежментийн системийг нэвтрүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
  2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зөрчилгүй ажиллах
  3. Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах
  4. Төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх
  • Программ хангамжийн шинэ хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх(Web GIS, Mod-flow, SCADA, EPANET)
  • "Шугам доторлогоо" болон Азийн хөгжлийн банкны төслийг хэрэгжүүлж эхлэх.
  • Шинэ цэвэрлэх байгууламж барих ажлын санхүүжилтыг шийдүүлэх
  • Туул усан цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах, зураг төсөл хийх
  • Шинээр хэрэгжүүлэх төслийн судалгаа хийж, санал хүргүүлэх

Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалт хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

  • Багаар ажиллах чадварыг дээшлүүлэх
  • ИТА-дын мэргэшлийн түвшинг дээшлүүлэх
  • Хөдөлгөөний хомсдлоос сэргийлсэн хамт олон болох
  • Ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх

Байгууллагын орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах

  • Хэрэглэгчээс авах авлагыг бууруулж үр дүнг тооцох
  • Орлогын нэг төгрөгт ноогдох зардлыг төлөвлөсөн хэмжээнээс 1 мөнгөөр бууруулах.

 

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан: 8.30 am - 17.30 pm
Бямба, Ням: Амарна.
Дуудлагын нэгдсэн төв: 24цаг/7хоног нээлттэй утсаар байнга санал гомдол хүлээн авч байна.
Утас: 70157066, 70157016 гэсэн утсаар санал гомдол хүсэлтээ өгнө үү.

И-МЭЙЛ ХАЯГ

Email: usug_usug@yahoo.com, usugub@yahoo.com
Copyright © 2017 www.usug.ub.gov.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Ус сувгийн удирдах газар. Шуурхай зохицуулалтын алба-Мэдээлэл технологийн хэсэг.