E-MAIL   ФАЙЛЫН САН   САНАЛ ХҮСЭЛТ   ХОЛБОО БАРИХ

  Ажилд орох анкет Газарзүйн мэдээллийн систем Өргөдөл гомдлын шийдвэрлэлт   facebook eus.mn
Untitled Document
Дэлхийн хэмжээний дэвшилтэт технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ

Ус Сувгийн Удирдах Газар шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологийг нийслэл хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчлэн сайжруулах үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

“УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэх төрийн ёслолын цогцолборт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчиллаа.

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсний дагуу Ус сувгийн удирдах газарт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний Салбар Байгууллагуудын "Урлагийн Их Наадам"-д Улаанбаатар хотын УСУГ-ын хамт олон тэргүүн байр эзэллээ.

Улсын хэмжээнд анх удаагаа Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний Салбар Байгууллагуудын "Урлагийн Их Наадам" Дархан хотод амжилттай болж өндөрллөө, НААҮС-ын 90 жилийн ойг угтсан энэхүү “Урлагийн Их Наадам”-ыг Дархан хотын Ус Сувгийн Газрын хамт олон НААҮС-ын удирдах зөвлөлтэй хамтран үлгэр жишээ сайн зохион байгуулж, их наадамд оролцогсдоос өндөр үнэлгээ авчээ. Хот, аймаг орон нутгийн 18 салбарын байгууллагууд оролцож нийт дүнгээр Улаанбаатар хотын УСУГ Тэргүүн байр эзэллээ.

Өгөөмөр өдөр өдөрлөг

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит "Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе" уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх "ӨГӨӨМӨР ӨДӨР" өдөрлөг БЗД-ын 55 дугаар сургуулийн гадна талбайд боллоо

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

УСУГ-ын 2018 оны "Гар бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Жил бүр уламжлал болон зохион явагддаг, УСУГ-ын "Гар бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн байгууллагын зохион байгуулалттай нэгжүүдийн дунд өрсөлдөөн ихтэй, амжилттай болж өндөрллөө.

УСУГ-ын дарга Ц.ТӨРХҮҮ үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзлаа

Байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа Газрын удирдлага хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонслоо. Байгууллагад хэрэгжиж буй төслүүдийн талаарх шинэ мэдээ мэдээлэл болон хэтийн төлөв, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өгч санал бодлоо солилцлоо.

Сурагчид "УС БА БАЙГАЛЬ" сэдэвт аялалд хамрагдлаа

 Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 3 сарын аяны хүрээнд Ус Сувгийн Удирдах Газраас уламжлал ёсоор “Ус чандмань эрдэнэ” сэдэвт автобустай аялал зохион явууллаа.

УСУГ-ын үйл ажиллагаанд түшиглэсэн "Үзүүлэх сургалт" боллоо.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Сэдэвт үзүүлэх сургалт УСУГ-т боллоо

Хоногт 20.000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай Яармаг, Буянт-Ухаа 1,2 хорооллуудын бохир усыг татан зайлуулах зориулалт бүхий цэвэрлэх байгууламж шинээр ашиглалтанд орно.

Хоногт 20.000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай Нисэх, Яармаг, Буянт -Ухаа 1,2 зэрэг хорооллуудын бохир усыг татан зайлуулах зориулалт бүхий Нисэхийн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Ирэх сарын 01 -нээс ашиглалтанд орно.

Хүүхэд бүр усаа хайрлах үүднээс, ус ямар их хөлс хөдөлмөрөөр тэдэнд очдог болохыг мэддэг байх хэрэгтэй.

Нийслэлийн ерөнхий боловсролын 65,42 дугаар сургуулийн нийт 50 сурагчдад Ундны усны эх үүсвэр, Сургалт судалгааны төв, Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг танилцуулах аялалыг зохион байгууллаа

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажилгаатай газар дээр нь очиж танилцлаа.

АХБ-ны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтнууд, гүйцэтгэгчид нар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажилгаатай газар дээр нь очиж танилцлаа. Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа.

Төв Цэвэрлэх Байгууламжид 7 төрлийн 720 мод тарив

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газрын /УСУГ/ төв цэвэрлэх байгууламжид 6-н байгууллагын (БХБЯ,УСУГ,БХТ,УЦЗ,ГХГЗЗ,ТОСК)-ийн 320 ажилтан нэгдэж 7 нэр төрлийн 720 ширхэг мод бут сөөгийг тарьлаа.

У.Хүрэлсүх: Усны талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг эрчимжүүлэхэд ОНЦГОЙ анхаарна

Монгол орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс хүргэж байна.

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэр 50-60 хувь буурна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Туул голын эхэн "Хар усан тохой"-д Дүлцэнгийн элс өргөлөө

Өнөөдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дүйнхор дацангийн лам хуврагууд Туул голын эхэн Хар усан тохойд Дүлцэнгийн элс өргөлөө.

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ҮНЭ ТАРИФ 2018 ОНЫ 5-Р САРЫН 1-ЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХЭЭР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ҮНЭ ТАРИФ 2018 ОНЫ 5-Р САРЫН 1-ЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХЭЭР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.

Хууль, эрх зүйн “АХА” тэмцээн

Ус Сувгийн Удирдах Газрын Захиргаа Удирдлагын Хэлтэс, Хуулийн зөвлөх мэргэжилтнүүд, Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хорооноос хамтран зохион байгуулсан асуулт хариултын “АХА” тэмцээн зохион байгуулалтын нэгжүүдийн дарга нар, ажилчдын төлөөлөл болон оролцсон 98 ажилтнуудын дунд өрсөлдөөнтэй явагдаж өндөрллөө.

“Ус бидний амьдралд” сэдэвт илтгэл, гар зургийн уралдаанд ЕБС-ын сурагч нар идэвхтэй оролцдог

Тэд жил ирэх тусам олуулаа оролцож, шилдэг бүтээл, үзүүлбэрүүд нь өндөр түвшинд бэлтгэгдэж байна. Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 3 сарын аяны хүрээнд Ус Сувгийн Удирдах Газраас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 106, 107, 65, 42, 9-р сургуулиудын сурагч нарын дунд 4-р сарын 20-оос 4-р сарын 25 өдрүүдэд “Ус бидний амьдралд” сэдэвт илтгэл, гар зургийн уралдаан зохион байгуулж шилдэг илтгэл, бүтээлүүдийг шалгаруулж дүгнэлээ. Мөн дунд ахлах ангийн сурагч нарыг "АХА" нэвтрүүлэгт оролцуулж мэдлэгийг нь сорилоо

ОХУ-аас техникийн ухааны доктор Непаризде Раул Шалвович тэргүүтэй баг бүрэлдхүүн ирж ажиллаа

Ус Сувгийн Удирдах Газрын урилгаар, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Барилга, Нийтийн аж ахуйн Яамны харьяа Нийтийн аж ахуйн академийн Гипрокоммун водо канал компанийн захирал техникийн ухааны доктор Непаризде Раул Шалвович,орлогч захирал Горицкий Игорь Михайлович тэргүүлэх технолгич  механик Коныгин Александр Александрович,тэргүүлэх техногич-химич нарын бүрэлдхүүнтэй мэрэгжил нэгт нөхөд монгол улсад хүрэлцэн ирлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит тэмцээн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит “Шилжин явах цомын төлөөх тэмцээн” өнгөрсөн амралтын өдрүүдэд УСУГ-ын Спорт цогцолборт амжилттай боллоо.

Ц.Төрхүү: 60 жил хуримтлагдсан лагийг энэ онд бүрэн устгана

-Цэвэрлэх  байгууламжийг шинээр барих  ажил энэ жил  эхэлнэ. Нийслэлийн иргэдийг олон жил шаналгасан үнэрийн асуудлыг ул суурьтай шийдэхээр холбогдох газрууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Үүнд итгэлтэй байж болно. Гэхдээ үлгэрт гардаг шиг шидэт дохиураар ганц дохиод хормын төдийд бүх зүйл өргөс авсан юм шиг сайхан болчихгүй. Хөрөнгө мөнгө, инженерийн шийдэл, гар нийлж ажиллах хурд зэргээс их зүйл шалтгаална. Хийх ажлуудаа төлөвлөж, зөв эрэмбэлэхээс эхэлсэн. Тухайлбал, Цэвэрлэх байгууламжид одоо ирж байгаа бохир усны хэмжээ, бохирдол ямар байгаа  вэ? гэдгээс  ажлаа эхлүүлээд байна.

Сурагчдад УС БА БАЙГАЛЬ сэдвээр хичээл орлоо

Ус Сувгийн Удирдах Газрын 60 ажилчид нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах дунд ангийн 7365 сурагчдад “Дэлхийн усны өдөр”-өөр “Ус ба байгаль” сэдвээр хийчээл заав.

Усны өдрийн сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Ус сувгийн удирдах газраас жил бүр санаачлан зохион явуулдаг, Дэлхийн усны өдрийн 3 сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан усны байгууллагуудын дунд сагсан бөмбөг-ийн тэмцээнд нийт 10 байгууллагын эрэгтэй -12, эмэгтэй 7 байгууллагын 150 –иад тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо

3-Р САРЫН 22 ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

"Усны өдөр"-ийг Ус Сувгийн Удирдах Газрын ажилчид ЕБС-ын сурагчдад уламжлал ёсоор усны тухай хичээл заана. Нийт 60 инженер техникын ажилчид Улаанбаатар хотын сургуулиудад очиж усны тухай сонирхолтой сургалт хийхэд бэлэн болжээ.

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ

-Төв цэвэрлэх байгууламжийн асуудал бол Улаанбаатар хотын толгойн өвчин болсоор удлаа. Засгийн газрын түвшинд ярьж байгаад хоттой хамтраад цэвэрлэх байгууламжийг шинээр барих санхүүжилтийг шийджээ. Санхүүгийн ямар эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон бэ?

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН АХАЛЖ АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.10.24/ Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцахад УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цбат, дэд сайд Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар болон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн байгууллага болон Японы “JICA” олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. 

УСУГ-ын баг тамирчид багийн дүнгээр НЭГДҮГЭЭР байр эзлэв

Нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан Спортын 5 төрөлт тэмцээнд Манай байгууллагын баг тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр НЭГДҮГЭЭР байр эзлэв.

УСУГ-ын удирдлагуудад МҮЭ хорооноос талархал илэрхийллээ

Ус Сувгийн Удирдах Газрын удирдлага, УСУГ -ын дарга Ц. Төрхүүд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга С. Эрдэнэбат, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн дарга Б. Рагчаа,Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд дарга Д. Энхбаясгалан нар ТАЛАРХАЛ илэрхийлэв. Тэрээр Хөдөлмөрчин хүний төлөө байгууллагын 300 гэрээт ажилтнуудыг үндсэн ус түгээгч болгож нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн явдалд мянга мянган гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархаж байна гэлээ.

Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.08/ Төрийн ордонд зохион байгууллаа

Ус руугаа бохир нийлүүлдэг газар Монголоос өөр байхгүй

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат нар өнөөдөр /2016.11.09/ Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан: 8.30 am - 17.30 pm
Бямба, Ням: Амарна.
Дуудлагын нэгдсэн төв: 24цаг/7хоног нээлттэй утсаар байнга санал гомдол хүлээн авч байна.
Утас: 70157066, 70157016 гэсэн утсаар санал гомдол хүсэлтээ өгнө үү.

И-МЭЙЛ ХАЯГ

Email: usug_usug@yahoo.com, usugub@yahoo.com
Copyright © 2017 www.usug.ub.gov.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Ус сувгийн удирдах газар. Шуурхай зохицуулалтын алба-Мэдээлэл технологийн хэсэг.