E-MAIL   ФАЙЛЫН САН   САНАЛ ХҮСЭЛТ   ХОЛБОО БАРИХ

  Ажилд орох анкет Газарзүйн мэдээллийн систем   facebook eus.mn

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН АХАЛЖ АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.10.24/ Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцахад УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар болон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллага болон Японы “JICA” олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. 


Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан байсан. Энэ дагуу өмнөх Засгийн газрын үед уралдаант шалгаруулалтыг зарлаж, эхний шатанд 5 аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд төслийн санал авах эцсийн хугацаанд зөвхөн хоёр нь л материал ирүүлсэн байдаг. Энэ нь Японы “JICA” олон улсын байгууллага болон “Артелиа Вилл энд транспорт” ХХК-иуд юм. Одоогоор тэдгээрийн онцлогийг харьцуулан хэлэлцэх гэхээсээ илүү хэрхэн хурдан цэвэрлэх байгууламжаа барьж эхлэх вэ гэдэг нь чухал болоод байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Тиймээс Ерөнхий сайд захирамжаа гаргаж ажлын хэсэг байгуулан Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулахаар болов. Ингэснээр дахин сонгон шалгаруулалт зарлан ТЭЗҮ, ажлын зурагтай нь танилцан хөрөнгө босгож ирэх хавар гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барих нь эн тэргүүний зорилтоо болгож байгаагаа ч хэллээ.


Дээрх уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Японы JICA ОУБ-ын ТЭЗҮ-ээр төв цэвэрлэх байгууламжийг барьж эхлүүлэх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлсэн. Харин Мянганы сорилын сангийн Усны асуудал хариуцсан Ерөнхий захирал Кумар Ранганатан ТЭЗҮ шалгарсан хоёр төсөл хоёулаа сайн төсөл. Японых эхний шатанд одоогийн цэвэрлэх байгууламжийг шинэчилж байж, дараа нь одоогийн лагийг зайлуулах, шинэчилсэн цэвэрлэх байгууламжаас гарах лагийг боловсруулах бол Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК концессын гэрээний дагуу 25-30 жилийн хугацаанд ашиглахдаа 12-15 жилд нь хөрөнгө оруулалтаа нөхнө. Дараа нь монголын талд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тооцсон юм билээ.


Гэвч нөхцөл байдал 2013 оныхоос , 2015 оныхоос ч эрс өөрчлөгдсөн тул хурдан хугацаанд Төв цэвэрлэх байгууламжаа барихын тулд яаралтайгаар дахин шинээр сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй гэдэг дээр Ерөнхий сайд ч, уулзалтад оролцогчид ч санал нэгдсэн юм. Мянганы сорилтын сангийн хувьд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станциудад нийлүүлэх гол зорилго бүхий бидний хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй төслийг хэрэгжүүлэхэд асуудал тулгарсан. Монголын төр засгийн тогтворгүй байдлаас болж төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихаар ТЭЗҮ-ээ боловсруулан бэлтгэл ажилдаа ороод байсан компанийн ажил цуцлагдлаа. Мянганы сорилтын корпорацийн хувьд II шатны компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрэгжих төсөлд зориулж 350 сая ам.долларын зээлийг олгохоор болсон учир төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийн асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ анхнаасаа төв цэвэрлэх байгуламжаас гарч буй бохирыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станцид нийлүүлэх замаар Улаанбаатарын усны хангамжийг сайжруулах зорилготойгоор танай яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслөө үр дүнтэй болгохын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хандивлагч орнуудаас олох боломжийг судалж, гарц хайхад татгалзах зүйлгүй. Үүний тулд бидний цаашдын хамтын ажиллагаа, танай яамны үүрэг чухал гэдгийг онцлох хэрэгтэй” гэсэн юм.


Ийнхүү 53 жилийн нүүр үзэж буй Цэвэрлэх байгууламж У.Хүрэлсүхийн Засгийн газрын хурд, хүчээр шинээр баригдах нь гэсэн найдвар төрж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Монгол гэдэг тусгаар улсын хувьд энэхүү тулгамдсан асуудлаа шийдэх гарц олцгооё. Хугацаа маш бага байна. Ирэх арваннэгдүгээр сард хандивлагч орнууд, хөрөнгө оруулагчдыг урьж төслүүдээ танилцуулъя, сонгон шалгаруулалт явуулах ажилд яаравчилъя. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсгийг байгуулна. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахалж, нийслэлийн удирдлагууд болон холбогдох агентлагууд маш хурдтай, чанартайгаар хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуул, хугацаанд нь гүйцэтгэхэд хурд, туршлага, чадвар дутаж, тухайн байгууллагаа зөв удирдаж чадахгүйгээс ажил цалгардуулбал хариуцлага тооцно гэдгээ ч хэллээ.

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан: 8.30 am - 17.30 pm
Бямба, Ням: Амарна.
Дуудлагын нэгдсэн төв: 24цаг/7хоног нээлттэй утсаар байнга санал гомдол хүлээн авч байна.
Утас: 70157066, 70157016 гэсэн утсаар санал гомдол хүсэлтээ өгнө үү.

И-МЭЙЛ ХАЯГ

Email: usug_usug@yahoo.com, usugub@yahoo.com
Copyright © 2017 www.usug.ub.gov.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Ус сувгийн удирдах газар. Шуурхай зохицуулалтын алба-Мэдээлэл технологийн хэсэг.