АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Шинэ мэдээ

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь Хан-Уул дүүргийн Пума хотхоны цэвэр усны шугам, холбох хэрэгсэл нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

2024-09-10 12:18:08

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2024.09.11

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь Хан-Уул дүүргийн Пума хотхоны цэвэр усны шугам, холбох хэрэгсэл нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

1. Нийлүүлэх барааны тоо хэмжээний дагуу гаргасан үнийн санал.

2. Нийлүүлэхээр санал болгосон бараа нь манай техникийн тодорхойлолтыг хангасан эсэхийг нотлох баримт бичиг. / Олон улсын чанарын ISO 4427-1:2019 стандартыг хангасан болохыг мөн тухайн барааг үйлдвэрлэгч нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хангасан болохыг нотлох бичиг баримтын хамт ирүүлэх /

3. Нийлүүлэлтийн хувиарь.

4. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх. Үүнд: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгосон үнийн дүнгийн 100%-иас багагүй байна. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: - Тендерт оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл; - Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт - Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд. (Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт нь банкны шалгуур үзүүлэлт, шаардлагын дагуу судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолтыг үнэлгээнд харгалзахгүй);

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 10 цаг 00 минутаас 10 цаг 30 минут-ын хооронд доорх хаягаар материалаа ирүүлэх ба оролцогчдыг байлцуулан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минут-аас нээнэ. Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 3-р хороо, Ус Сувгийн Удирдах Газар, Токиогийн гудамж-5 өөрийн байр, Утас: 70157018-121.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар  Дуудлагын нэгдсэн төвийн утас:1800-1313 Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn