Барилгын түр усны зөвшөөрөл:
Жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд барилгын түр усны зөвшөөрөл олгоно.
Бүрдүүлэх материал:
- Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх
- Цэвэр, бохир усны шугамд холбогдох техникийн нөхцөл
- Гадна цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлын зураг хянуулж баталгаажуулсан байх
Холболтын гэрээ:
Жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд холболтын гэрээ хийнэ.
Бүрдүүлэх материал:
- Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх
- Цэвэр, бохир усны шугамд холбогдох техникийн нөхцөл
- Гадна цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлын зураг хянуулж баталгаажуулсан байх. ( энд дарж акт авах, энд дарж акт хөтлөсөн жишээ харах)
- Гадна цэвэр, бохир усны шугамын угсралтын явцад далд ажлын акт хөтөлж, хяналт тавьсан инженерээр гарын үсэг зуруулсан байх
- Гүйцэтгэлийн зураг зуруулж хотын мэдээллийн санд бүртгүүлж, файлаар өгөх
- Шугам угаалга, дүүргэлтийн төлбөр төлөх
Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үндсэн гэрээ хийх:
Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг түр болон байнгын хэлбэрээр байгуулснаар цэвэр усаар хангуулах, бохир усаа татан зайлуулж цэвэрлүүлэх эрхээр хангагдана.
- Гэрээ хийх нэг загварын маягт бөглөнө. (энд дарж маягт авах)
- Батлагдсан зураг схемийн дагуу тоолуурын үзель угсарч баталгаажуулсан тоолуур суурилуулж, гэрчилгээг бүртгүүлэх
- Газар болон үл хөдлөх хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар
- Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар (Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар)
- Цэвэр, бохир усны шугамын гүйцэтгэлийн зураг хотын мэдээллийн санд бүрэн бүртгэгдсэн байх (хуучин хэрэглэгчид бүртгэгдсэн эсэхийг нягтлах, шинэ хэрэглэгчид гүйцэтгэлийн зураг хийлгэж файлаар бүртгүүлэх)
ЖИШЭЭ: