АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Та 1 литр усны үнийг мэдэх үү?

2018-11-08 20:07:40

Та нэг литр усны үнийг мэдэх үү?

Усыг шавхагдашгүй мөнхийн, үнэ төлбөргүй, бидэнд байгалиас заяасан бэлэг гэх хэвшмэл сэтгэлгээ бидний өдөр тутмын амьдралд тулгарч байна. Энэ сэтгэлгээг өөрчлөн, хэрэглэснийхээ хэрээр төлбөрөө төлдөг зарчимд шилжих нь зүйтэй юм. Одоо манайд мөрдөгдөж байгаагаар гэр хорооллын хэрэглэгчид 1000-5000 төг/тн, дундын тоолууртай орон сууцны 1 хэрэглэгч 200 төг/тн, үйлдвэрлэл, уул уурхайн олборлолтын салбарт 6 төг/тн-ийн үнэтэй байгаа нь ус олборлогч нарт алдагдалтай, хэрэглэгчдэд ялгавартай хандсан, усыг үр ашигтай зарцуулах бодиттой тогтолцоо байхгүй байна. Иймд ус нь бараа таваарын адил бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад хэрэглэгддэг өөрийн өртөг бүхий байгалийн нөөц бөгөөд түүний ашиглалтанд ногдуулах төлбөрт усны байгаль орчны нөлөөлөл, нийгэм, эдийн засгийн үнэлэмжийг харгалзан оруулж тооцох шаардлага зайлшгүй тавигдаж байна.

1 килограмм талх хийхэд хэр ус хэрэгтэй вэ?

Одоо бидний өдөр тутам байнга хэрэглээнд байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ус хэр хэмжээтэй зарцуулагддаг тухайд авч үзье. Монгол Улсын ус хэрэглээний нормд зааснаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжид зарцуулагдагдах усны хэмжээг нормчлон тогтоосон байна. Үүнд: 1 кг талх үйлдвэрлэхэд 3.2 литр ус, 1 кг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.8 литр, 1 литр шар айрагт 8.5 литр, 1 литр ундаанд 7 литр, 1 кг хиам, утсан мах, махан бүтээгдэхүүнд 38.5 литр, 1 кг гурил үйлдвэрлэхэд 4.7 литр, 1 ширхэг сүлжмэлд 29 литр, 1 метр хивсэнд 0.23 литр, нэг ширхэг тоосгонд 1.81 литр, 1 мВт цаг цахилгаан гаргахад 0.41 тонн, 1 куб м алтны элс угаахад 4.1 тонн, 1 тонн төмөр бэлдмэлд 4.7 тонн ус тус тус зарцуулах ёстой. Харин бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ус зайлшгүй оролцдог, усгүйгээр бүтээгдэгдэх зүйл нэгээхэн ч үгүй гэдгийг ойлгож авлаа.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn