УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Шинэ мэдээ

Бохирдуулагч үйлдвэрүүд эхний ээлжинд урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгох, усыг дахин ашиглах боломжийг бий болгох шаардлагатай.

2019-02-13 20:20:25

      Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, бохир ус нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж зөвлөмж өгөх, зөрчил арилгатал түр зогсоох, хэвийн ажиллагаанд оруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал хуралдлаа.
     Хурлаар бохирдуулагч үйлдвэрүүдийн судалгааг танилцуулж эдгээр газруудыг эхний ээлжинд урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгох, усыг дахин ашиглах боломжийг бий болгох шаардлагатай тухай хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд гэрээтэй бохирдуулагч бүхий 240-н үйлдвэр, аж ахуйн газар, иргэд 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Арьс шир, ноос ноолуур боловсруулах, өлөн боловсруулах, мах махан бүтээгдэхүүн боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах, архи, спирт, пиво ундааны үйлдвэр, машин угаалга зэрэг үйлдвэрүүд бохирдуулагч үйлдвэрийн тоонд ордог бөгөөд энэ долоо хоногт зарим үйлдвэрүүдтэй танилцаж газар дээр нь үзэхээр боллоо.

 

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn