АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Албан тушаал: Барилгын зураг төслийн инженер-1

2022-10-01 09:23:39

Барилгын зураг төслийн инженер-1

Анкет хүлээн авах хугацаа: 2022.10.01-нээс  2023.05.30 хүртэл

Албан тушаал: Барилгын зураг төслийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын батлагдсан төлөвлөгөөний дагуу шинээр баригдах болон их урсгал засвар хийх барилга байгууламжуудын зураг төсөл хийх, холбоотой бичиг баримт бүрдүүлэлт, төлөвлөлт зохион байгуулалтад холбогдох хууль, дүрэм журмын дагуу хяналт тавин, техникийн комиссыг зохион байгуулж барилга байгууламжийг хүлээн авч ашиглалтанд оруулах

Ажлын байранд тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Архитектор, барилга бүтээцийн инженер мэргэжилтэй, Мэдээлэлд тулгуурлан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх, Ажлын чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, үр дүнг танилцуулах, хариуцах багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх 

Жич: Хангамжийн хэлтэст

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn