АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Ус сувгийн удирдах газрын тамирчин Цэнд-Очирын Цогтбаат өрсөлдөгчөө мөн цэвэр ялж энэ жил гурав дахь “Их дуулга”-даа түрүүлэн дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. ар

2021-11-28 08:36:54

“Абу Даби-2021” Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр манай найман жүдоч хүч үзсэнээс “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ илүүрхлээ. Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Бельгийн Жероен Кассег 3:17 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Словакийн Мартин Хойякыг 2:55 минутад цэвэр ялжээ. Улмаар хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальтай ОХУ-ын Арман Агаяныг нэмэлт цагт цэвэр ялж улмаар Узбекистаны Х.Тураевтай алтан медалийн төлөө хүч үзсэн юм. Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө мөн цэвэр ялж энэ жил гурав дахь “Их дуулга”-даа түрүүлэн дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn