АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Ус сувгийн удирдах газрын тамирчин Ц.Цогтбаатар “Бөртэ чоно-2021” цомын эзнээр тодорлоо.

2021-12-13 09:19:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” наадмын ёслол өчигдөр үдэш Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн “Студи-600”-д болж оны шилдгүүдийг тодрууллаа.

 

Ийнхүү “Бөртэ чоно-2021” цомын эзэд болсон шилдгүүдийг номинаци тус бүрээр танилцуулж байна.

 

Улиран одож буй 2021 оны “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальтан болсон амжилтаараа Ц.Цогтбаатар шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзнээр тодорлоо.

 

 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn