УСУГ-ын баг тамирчид багийн дүнгээр НЭГДҮГЭЭР байр эзлэв
Нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан Спортын 5 төрөлт тэмцээнд Манай байгууллагын баг тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр НЭГДҮГЭЭР байр эзэлсэн. Эрэгтэй заалны хөл бөмбөг -1-р байр, эмэгтэй сагсан бөмбөг -1-р байр, шагайн харваа-2-р байр, ширээний теннис эрэгтэй -1-р байр, эмэгтэй -2-р байр, гүйлт-1-р байр, билльяард -3-р байр тус тус эзэлсэн байна.