Бидний хэрэглэдэг цэвэр ус “Ундны ус MNS 0900:2018” стандартын шаардлагыг хангасан байдаг. Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар нь Нийслэлийн хүн амд түгээж байгаа ундны усны чанарт өдөр тутмын хяналтыг тавихдаа эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх 1063 цэгээс дээж авч, үндэсний итгэмжлэл бүхий лабораторид органик нэгдлийн 55, химийн 20, элементийн 23, нянгийн 7 гэсэн 105 үзүүлэлтээр шинжилж, хянаж баталгаажуулдаг. Монголын Мянганы сорилтын сангаас УСУГ-т лабораторийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.