АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Шинэ мэдээ

Туул голын эхэн "Хар усан тохой"-д Дүлцэнгийн элс өргөлөө

2018-10-16 00:51:00

Туул голын эхэн "Хар усан тохой"-д Дүлцэнгийн элс өргөлөө

Жил бүрийн хаврын адаг сард МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дүйнхор дацангийн лам хуврагууд Туул голын эхэн Хар усан тохойд Дүлцэнгийн элс өргөх зан үйл.
Хаврын адаг сард Бурхан Багш Дүйнхорын номоо айлдсан байдаг. Үүнтэй холбогдуулан хаврын адаг сарын шинийн хоёрноос 13-ныг хүртэл Их Дүйнхорын хурлын бэлтгэл хийж эхэлдэг.
Энэ хугацаанд Дүйнхор бурханы хот мандлыг элсээр өнгө ялган тэг горимын дагуу байгуулж, тус бурханыг бүтээн бясалгах уншлага зан үйлийг сагар чогар хэмээх газар лусын бүжигтэй хурдаг. Хаврын адаг сарын 13-наас 14-15 хоног ном уншиж нямба, бясалгал хийж бүтээсэн хот мандалдаа адис жанлав оршоодог. Энэхүү адис жинлав оршсон Дүйнхор бурханы хот мандлыг “Дүлцэн” залахын урьд өдрөө дүйнхорын жинсрэг цутгадаг. 
Дүнхорын хураагаад гарсан тэр Хот мандалын элсийг “Хар усан тохой” буюу Туул голын эхэнд аваачиж өргөл үйлддэг уламжлалтай.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                                                                                                                              Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn