АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Төв Цэвэрлэх Байгууламжид 7 төрлийн 720 мод тарив

2018-10-16 01:00:24

Төв Цэвэрлэх Байгууламжид 7 төрлийн 720 мод тарив

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалж, мод тарих ажил идэвхтэй өрнөж байна. 

         “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газрын /УСУГ/ төв цэвэрлэх байгууламжид 6-н байгууллагын (БХБЯ,УСУГ,БХТ,УЦЗ,ГХГЗЗ,ТОСК)-ийн 320 ажилтан нэгдэж 7 нэр төрлийн 720 ширхэг мод бут сөөгийг тарьлаа.

          Байгальд ээлтэй орчин бүрдүүлэх, хотынхоо ногоон байгууламжийн хүрээг нэмэгдүүлэх зорилготойгоос гадна төв цэвэрлэх байгууламжийн орчинд мод тарих нь илүү ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд онцолж байна. Мод нь салхины эрчийг саармагжуулж цэвэрлэх байгууламжаас гарсан үнэрийн тархалтыг багасгана. Мөн мод эвгүй үнэр, бохир агаарыг өөртөө шингээж, өөрөөсөө сайхан үнэр ялгаруулдаг онцлогтой. Тийм ч учраас бидний тулгамдсан асуудал болсон цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах үйл ажиллагаанд ашиг тустай арга хэмжээ боллоо.

Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе. "Сайн үйлс дэлгэрэх болтугай"

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn