УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Шинэ мэдээ

Ус Сувгийн Удирдах Газрын жудо бөхийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль эх орондоо авчирлаа.

2018-10-16 03:10:04

Ус Сувгийн Удирдах Газрын жудо бөхийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль эх орондоо авчирлаа.

 

     Ус Сувгийн Удирдах Газрын жудо бөхийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар маань Азербайжан улсын Баку хотод болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд амжилттай барилдаж хүрэл медалийн эзэн болов.



Л.Отгонбаатар Бакугийн дэвжээнд  АНУ-ын Л.А Смит, Чилийн Томас Бричено, Латвийн Жевгенис Бородавко, Португалийн Хорхе Фонсекаг тус тус ялж шөвгийн дөрөвт  шалгарсан. Хагас шигшээд олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Варлам Лепартелианид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.



Ингээд хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Японы Аарон Вольфтой барилдаж, цэвэр ялснаар Ус Сувгийн Удирдах Газрын ажилтан, жудо бөхийн тамирчин Л. Отгонбаатар маань дэлхийд нэрээ данслууллаа.

Л. Отгонбаатартаа спортын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. Дэлхийн аваргын дараагын тэмцээнүүдэд, мөн удахгүй болох 2020 оны Токиогын олимпод эрч хүчээр дүүрэн, эр бярыг гайхуулан олимп дэлхийн аварга болоорой. Энэ нь монгол түмний хүсэн хүлээлт бизээ.

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn