АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН АСУУДЛЫГ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ИЖ БҮРЭН ШИЙДНЭ

2018-10-16 03:37:54

УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН АСУУДЛЫГ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ИЖ БҮРЭН ШИЙДНЭ

Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрэн шийднэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзав

350 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн Баасан гарагт Мянганы Сорилтын Корпорацийнхантай уулзсан юм. Энэ үеэр тус корпорациас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгох болсон 350 сая ам.доллараар ямар төсөл хэрэгжүүлэх гэж байгаагаа танилцуулсан юм.

 Улаанбаатарчуудын нэг жилийн усны хэрэгцээ 77 сая м3 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын нэг жилийн усны хэрэгцээ 77 сая м3 бол өсөн нэмэгдэж буй хүн ам, үйлдвэр, аж ахуйн хэрэгцээг одоогийн нөөцөөр хангах боломжгүй. Хэрэв Улаанбаатарчууд усны нөөцөө нэмэгдүүлэхгүй бол удахгүй хэрэглээний хязгаарлалтад орох байсан. Иймд Мянганы сорилтын корпораци 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг  хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна” гэж Мянганы Сорилтын Корпорацийн Усны асуудал хариуцсан захирал танилцуулсан юм.

 25 сая м3/жил хүчин чадал бүхий 50 орчим шинэ гүний худаг гаргана

Улаанбаатарын усны нөөцийг нэмэгдүүлэхдээ Биокомбинат, Шувуун фабрик орчимд одоогийн Төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй бохирдсон хөрснөөс доош хэсгээс 25 сая м3/жил хүчин чадал бүхий 50 орчим шинэ гүний худаг гаргана. Гүнээс гаргаж авсан усыг сайтар шинжилж олон шатлал бүхий ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Энэхүү гүн цэвэршүүлсэн усыг Улаанбаатарчууд шууд унд, ахуйн зорилгоор ашиглах боломжтой болох юм. Усны шинэ нөөц боломжийг дагаж Улаанбаатар хотыг баруун тийш нь тэлэх боломж бүрдэх юм байна.

 Гурван засгийн газар залгамжилсан компакт гэрээг байгууллаа

Монголын талаас энэхүү компакт гэрээг байгуулахаар 2015 оны гуравдугаар сард Үндэсний ажлын хэсэг байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд гурван засгийн газар залгамжлан ажилласны үр дүнд гэрээг байгууллаа.

 Төсөл 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжинэ

Энэхүү төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулна. Ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая метр/куб саарал ус нэвтрүүлэх боломжтой болно. Усан хангамжийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгоно. Гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний  систем суурилуулж, нөөцийг 70 сая метр кубээр нэмэх боломж бүрдэх юм. 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn