АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Техникийн нөхцөл авахад бүрдүүлэх материал

УСУГ-ААС УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТӨВЛӨРСӨН

СИСТЕМД ХЭРЭГЛЭГЧИЙГ ХОЛБОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Шинээр барилга барих гэж байгаа бол дараахь материалыг бүрдүүлнэ.

- Иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар.

- Аж ахуйн нэгж бол албан бичиг.

- Газрын гэрчилгээ, кадастрын зураг /эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ бол гэрээний хамт/ -хуулбар

- Архитектур төлөвлөлтийн даалгавар, хавсралтын хамт  /Хот байгуулалт хөгжлийн газраас авах/ -хуулбар.

- Барилгын эскиз зураг /ХБХСГ-аас батлагдсан загвар зургийн нүүр,ерөнхий төлөвлөгөө,харагдах байдал-3 хуудас/

- Дулааны техникийн нөхцөл  /Шаардлагатай тохиолдолд/               

- ОСНААУГ-ын техникийн тодруулга  /Тухайн барилга нь орон сууцны хороолол дотор байрлалтай бол/ -хуулбар.

- Нэмэлт баримт3-аас дээш блок барилга барьж буй иргэн, аж ахуйн нэгж нь барилгын төлөвлөлтийн зургийг файлаар болон өнгөтөөр хэвлэж өгөх.

- Нэмэлт баримт –Баригдах барилгын усны хэрэглээг м3/хоног-оор тооцож тусгах, орон сууцны барилга бол айлын тоог бичих, мөн холбогдох гар утасны дугаар зэргийг албан бичиг болон өргөдөлд бичсэн байх.

 

2. Хуучин барилгын хувьд дараахь материалыг бүрдүүлнэ.

- Иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж бол албан бичиг.

- Газрын гэрчилгээ, кадастрын зураг /эзэмших, ашиглах гэрчилгээ бол гэрээний   хамт/- хуулбар.

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

- Усны хэрэглээний тооцоо, м3/хоног-оор.

 

3. Гэр хорооллын амины орон сууц бол дараахь материалыг бүрдүүлнэ.

- Иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар.

- Аж ахуйн нэгж бол албан бичиг.

- Газрын гэрчилгээ, кадастрын зураг /эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ бол гэрээний хамт/ -хуулбар.

-Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ – хуулбар.

-Нэмэлт баримт – Барилгын усны хэрэглээг м3/хоног-оор тооцож тусгах, холбогдох гар утасны дугаарыг албан бичиг болон өргөдөлд бичсэн байх.

-Нэмэлт баримт – Кадастрын зураг дээр шугамын тодруулга: Шугамын ашиглалт засварын албаны инженер М.Дашдондогоор хийлгэсэн байх.

 Утас: 99036676

 

Бүрдүүлсэн материалыг хаана хэнд өгөх вэ?

- Хэрэглэгч хүсэлт гаргаж бүрдүүлсэн материалаа Нийслэлийнүйлчилгээний нэгдсэн төвүүд буюу Дүнжингарав, Мишээл экспо, Драгон, Сэлбэ төвүүдэд байрлах УСУГ-ын ажилтанд өгнө.

- Техникийн нөхцөл олгох комисс батлагдсан хуваарийн дагуу 14 хоногт нэг удаа хуралдах бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг УСУГ-ын вебсайт: www.usug.ub.gov.mn  мэдээлэл цэснээс, мөн Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар фээсбүүк хуудасны чатбот холбоосоор орж харах боломжтой.

- Хурлын шийдвэрийн дагуу техникийн нөхцөл болон албан бичгийг бичиж батлуулан НҮНТөвүүд рүү хүргүүлнэ.

- Хурлын шийдвэр гарсны дараа Газрын даргын 2024 оны 02-р сарын 29-ний өдрийн А/28 тоот дугаартай тушаалын хавсралтанд заасан үнэ тарифаар техникийн нөхцөл, болон сунгалтын төлбөрийг төлсний дараа анх хүсэлтээ өгсөн "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн ажилтанд төлбөр төлсөн баримтаа үзүүлж, техникийн нөхцөл болон сунгалтыг авна.

          Жич: Техникийн нөхцөл болон сунгалтын төлбөрийг анх бичиг баримтаа бүрдүүлэн өгөхдөө буюу хүсэлтийг тань комиссын хурлаар хэлэлцээгүй байхад урьдчилан төлөхгүй болохыг анхаарна уу.

 

д/д

Холболт хийх шугам

Үнэ,төг

1

Шинээр техникийн нөхцөл олгох  (усны хэрэглээ 100м3/хон хүртэлх)

165000

2

Шинээр техникийн нөхцөл олгох  (усны хэрэглээ 100м3/хон-оос дээш бол)

330000

3

Олгогдсон техникийн нөхцөлийн хугацааг нэг жилээр нэг удаа сунгах (усны хэрэглээ 100м3/хон хүртэлх)

82500

4

Олгогдсон техникийн нөхцөлийн хугацааг нэг жилээр нэг удаа сунгах (усны хэрэглээ 100м3/хон-оос дээш бол)

165000

 

Техникийн нөхцөлийн үнийг  УСУГ-ын Хас банкны 5000075928 тоот дансанд тушаана.

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР Ц.ЦЭРЭНДУЛАМ         

Өрөөний №: 802 тоот   Утас: 70157018-182

Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллаж буй УСУГ-ын инженерүүд:

Дүнжингарав: Д.Төгсөө -99240668,

Мишээл экспо:О.Нарантунгалаг -80003856, 94103856,

Драгон төв: М.Отгонжаргал -99181471,

Сэлбэ төв: Д.Отгонсүрэн -89007924

 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn