АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажилгаатай газар дээр нь очиж танилцлаа.
АХБ-ны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтнууд, гүйцэтгэгчид нар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажилгаатай газар дээр нь очиж танилцлаа. Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа.
УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
Цэвэрлэх байгууламжийн түүхээс эхэлье. Цэвэрлэх байгууламжийг тэртээ 1964 онд шүүх талбай нэртэйгээр зөвхөн ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үүрэгтэй байгуулагдаж байсан түүхтэй. Хүнээр бол 50 гарч яваа гэсэн үг. Цэвэрлэх байгууламж  гэхээр хүмүүс зөвхөн өмхий үнэрээр л төсөөлдөг. Гэтэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт тэлж, орон сууцны хорооллууд сүндэрлэн босож байна. Их хотын механик өсөлт, олон арван арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүдтэй холбож үзэхээс өөр аргагүй. Мөн агаар хөрсийг ихээр бохирдуулж байгаа гэр хорооллыг эхлээд орон сууцжуулах шаардлагатай. Ингээд бодохоор ундны усны хангамж, гарсан бохир усыг татан зайлуулах инженерийн шугам сүлжээг нэн түрүүнд шийдэх ёстой гэж бодож байна..  Цэвэрлэх байгууламжийн түүхээс эхэлье. Цэвэрлэх байгууламжийг тэртээ 1964 онд шүүх талбай нэртэйгээр зөвхөн ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үүрэгтэй байгуулагдаж байсан түүхтэй. Хүнээр бол 50 гарч яваа гэсэн үг. Цэвэрлэх байгууламж  гэхээр хүмүүс зөвхөн өмхий үнэрээр л төсөөлдөг. Гэтэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт тэлж, орон сууцны хорооллууд сүндэрлэн босож байна. Их хотын механик өсөлт, олон арван арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүдтэй холбож үзэхээс өөр аргагүй. Мөн агаар хөрсийг ихээр бохирдуулж байгаа гэр хорооллыг эхлээд орон сууцжуулах шаардлагатай. Ингээд бодохоор ундны усны хангамж, гарсан бохир усыг татан зайлуулах инженерийн шугам сүлжээг нэн түрүүнд шийдэх ёстой гэж бодож байна.. 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn