АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Техникийн нөхцөлийн хугацааг сунгуулахад бүрдүүлэх материал

Техникийн нөхцөлийн хугацааг сунгуулах бол:

Иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар.

Аж ахуйн нэгж бол албан бичиг.

Техникийн нөхцөлийн хуулбар  /2022 онд олгогдсон/.

Газрын кадастрын зураг- хуулбар.

/Жич: Техникийн нөхцлийн хүчинтэй хугацаа 2 жил тул зөвхөн 2 жилийн өмнө олгогдсон техникийн нөхцөлийн хугацааг л сунгах боломжтой. Энэ хугацаанаас өмнө олгогдсон нөхцөлүүд журмын дагуу хүчингүй болсон тул дахин шинээр авахаар материалаа бүрдүүлнэ./

Бүрдүүлсэн материалыг хаана хэнд өгөх вэ?

- Хэрэглэгч хүсэлт гаргаж бүрдүүлсэн материалаа Нийслэлийнүйлчилгээний нэгдсэн төвүүд буюу Дүнжингарав, Мишээл экспо, Драгон, Сэлбэ төвүүдэд байрлах УСУГ-ын ажилтанд өгнө.

- Техникийн нөхцөл олгох комисс батлагдсан хуваарийн дагуу 14 хоногт нэг удаа хуралдах бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг УСУГ-ын вебсайт: www.usug.ub.gov.mn  мэдээлэл цэснээс, мөн Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар фээсбүүк хуудасны чатбот холбоосоор орж харах боломжтой.

- Хурлын шийдвэрийн дагуу техникийн нөхцөл болон албан бичгийг бичиж батлуулан НҮНТөвүүд рүү хүргүүлнэ.

- Хурлын шийдвэр гарсны дараа Газрын даргын 2024 оны 02-р сарын 29-ний өдрийн А/28 тоот дугаартай тушаалын хавсралтанд заасан үнэ тарифаар техникийн нөхцөл, болон сунгалтын төлбөрийг төлсний дараа анх хүсэлтээ өгсөн "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн ажилтанд төлбөр төлсөн баримтаа үзүүлж, техникийн нөхцөл болон сунгалтыг авна.

          Жич: Техникийн нөхцөл болон сунгалтын төлбөрийг анх бичиг баримтаа бүрдүүлэн өгөхдөө буюу хүсэлтийг тань комиссын хурлаар хэлэлцээгүй байхад урьдчилан төлөхгүй болохыг анхаарна уу.

д/д

Холболт хийх шугам

Үнэ,төг

1

Шинээр техникийн нөхцөл олгох  (усны хэрэглээ 100м3/хон хүртэлх)

165000

2

Шинээр техникийн нөхцөл олгох  (усны хэрэглээ 100м3/хон-оос дээш бол)

330000

3

Олгогдсон техникийн нөхцөлийн хугацааг нэг жилээр нэг удаа сунгах (усны хэрэглээ 100м3/хон хүртэлх)

82500

4

Олгогдсон техникийн нөхцөлийн хугацааг нэг жилээр нэг удаа сунгах (усны хэрэглээ 100м3/хон-оос дээш бол)

165000

Техникийн нөхцөлийн үнийг:

УСУГ-ын ХАС БАНК

IBAN: 95003200 ДАНС: 5000075928 тоот дансанд тушаана.     

Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллаж буй УСУГ-ын инженерүүд:

Дүнжингарав: Д.Төгсөө -99240668,

Мишээл экспо:О.Нарантунгалаг -80003856, 94103856,

Драгон төв: М.Отгонжаргал -99181471

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР

ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ АЛБА

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР: Ө.БЯМБАСҮРЭН

Өрөөний №: 101 тоот   Утас: 18001313

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар  Дуудлагын нэгдсэн төвийн утас:1800-1313 Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn