УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

ОХУ-аас техникийн ухааны доктор Непаризде Раул Шалвович тэргүүтэй баг бүрэлдхүүн ирж ажиллаа

2018-10-16 00:34:02

ОХУ-аас техникийн ухааны доктор Непаризде Раул Шалвович тэргүүтэй баг бүрэлдхүүн ирж ажиллаа

      Ус Сувгийн Удирдах Газрын урилгаар, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Барилга, Нийтийн аж ахуйн Яамны харьяа Нийтийн аж ахуйн академийн Гипрокоммун водо канал компанийн захирал техникийн ухааны доктор Непаризде Раул Шалвович,орлогч захирал Горицкий Игорь Михайлович тэргүүлэх технолгич  механик Коныгин Александр Александрович,тэргүүлэх техногич-химич нарын бүрэлдхүүнтэй мэрэгжил нэгт нөхөд монгол улсад хүрэлцэн ирлээ.

      Олон жилийн туршлага дадлага хуримтлуулсан олон улсад нэр хүндтэй мэргэжилтэн докторууд 4-сарын 23 наас 4-р сарын 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах бөгөөд тэд онгоцноос буусан дариудаа Төв Цэвэрлэх Байгууламжийн ажил байдалтай танилцлаа. Дээрх мэрэгжилтэнгүүд бид бүхэнд тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудалыг хамтран шийдвэрлэх, мөн цэвэрлэх байгууламжийн болон урьдчилан цэвэрлэх цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж дээж авч манай лабраторт туршилтууд хийж дугнэлт гарган, манай байгууллагын үйл ажиллагааны түвшин, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тодорхойлолт өгөхөөр үйл ажиллагаагаа чиглүүлэв.

      Цаашид хамтран ажиллах олон асуудлыг хэлэлцэж байгаагын нэг нь оросын холбооны улсын архивт хадгалагдаж байгаа, хуучин зөвлөлт холбоот улсын үед хийгдэж байсан Улаанбаатар хотын ус хангамж, бохир ус татан зайлуулах инженерчлэл, тооцоо судалгааны чухал материалуудыг монгол улсад хүлээлгэн өгөх алхамуудыг хэлэлцлээ. Ингэснээр бид хотынхоо ундны усны нөөц, усан хангамж, цэвэрлэх байгууламжийн талаарх судалгаа шинжилгээний чухал материалуудыг ашиглах боломжтой болох юм.

     УСУГ-ын дарга Ц. Төрхүү хэлэхдээ: Бид өөрсдийн амьдарч байгаа хотынхоо усан хангамж, цэвэрлэх байгууламжийн тухай бэлтгэгдсэн тэдгээр техникийн судалгааны архивын материалуудыг эх орондоо, байгууллагтаа авчирснаар өөрсдийн инженерүүдээ маш сайн багажаар хангаж байгаатай адил, цэрэг армиар зүйрлэх юм бол цэргүүдээ маш сайн зэвсэгээр зэвсэглэж байгаатай адил юм гэж онцлон хэллээ.

     Мөн оросын нэр хүндтэй байгууллага Нийтийн аж ахуйн академийн Гипрокоммун водо канал компанитай хийх хамтын ажиллагаагаа батжуулж, санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газарт болж, УСУГ-ын дарга Төрхүү, Орос улсыг төлөөлж Гипрокоммун водо канал компанийн захирал техникийн ухааны доктор Непаризде Раул Шалвович нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

     Цөөхөн хоногт маш их ажлыг амжуулсан айлчлалын бүрэлдхүүн, манай УСУГ-ын инженерүүд, усны төв лабораторын мэргэжилтнүүд хамтран арьс шир,ноос угаах үйлдвэр,сүүний үйлдвэр,өлөнгийн угаах үилдвэрийн бохир ус гаргалгааны шугамнаас дээж авч, лабораторт туршилтуудийг хийж дүгнэлт гаргасан нь тухайн үйлдвэрт ямар цэвэрлэгээтэй, технилоги бүхий урьдчилсан цэвэрлэх байгууламж байхийг тодорхойлж өгөх чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа юм.

Хамтарч ажиллаж, сэтгэл зүрхээ зориулан туслахаар шийдсэн мэрэгжил нэгт нөхөддөө баярллаа. Бид бүгдийн найрамдалт харилцаа улам батжин бэхжих болтугай.

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn