АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

“Ус бидний амьдралд” сэдэвт илтгэл, гар зургийн уралдаанд ЕБС-ын сурагч нар идэвхтэй оролцдог

2018-10-16 00:39:11

“Ус бидний амьдралд” сэдэвт илтгэл, гар зургийн уралдаанд ЕБС-ын сурагч нар идэвхтэй оролцдог

        

         Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 3 сарын аяны хүрээнд Ус Сувгийн Удирдах Газраас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 106, 107, 65, 42, 9-р сургуулиудын сурагч нарын дунд 4-р сарын 20-оос 4-р сарын 25 өдрүүдэд “Ус бидний амьдралд” сэдэвт илтгэл, гар зургийн уралдаан зохион байгуулж шилдэг илтгэл, бүтээлүүдийг шалгаруулж дүгнэлээ. Мөн “Ус ба Байгаль” сэдвээр телевизын танин мэдэхүйн цэнгээнт “АХА” нэвтрүүлэгт оролцуулж, мэдлэг оюуныг нь сорьсон нь багш, эцэг эхчүүд, сурагч хүүхдүүдэд ус, байгаль, эрүүл ахуйн чиглэлээр хийсэн оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.

        “Ус бидний амьдралд” сэдэвт "Илтгэл"-ийн уралдаан.

1-р байранд:  Г. Ганзориг /42-р сургууль 12в/

                       Л. Цэцэгсүрэн /42-р сургууль 10а/

2-р байранд:  Ц. Энхчимэг /42-р сургууль 10а/

                       Ж. Нарангарав /65-р сургууль 9д/

                       Ц. Мөнхзаяа /65-р сургууль 9д/

3-р байранд:  Б. Баянзаяа /42-р сургууль 11б/

                       А. Энэрэл /65-р сургууль 8б/

Тусгай байр: Б. Солонго /42-р сургууль 12б/

                      П. Ундрах /9-р сургууль 12в/

                      Э. Отгонбаяр /65-р сургууль 10в/

                      А. Маралмаа /65-р сургууль 9ё/

                      Э. Сарантуяа /65-р сургууль 9б/

                      Ж. Долгор /65-р сургууль 9б/

                      Б. Чингүн /65-р сургууль 9б/

        “Ус бидний амьдралд” сэдэвт "Гар зураг"-ийн уралдаан.

1-р байранд: П. Мөнх-Эрдэнэ /42-р сургууль 8а/

2-р байранд: С. Мөнхтогтох /42-р сургууль 8а/

                      Б. Ариунсан /106-р сургууль8б/

3-р байранд: Д. Оюун-Эрдэнэ /107-р сургууль 8д/

                      М. Хүслэн /42-р сургууль 8б/

Тусгай байр: Б. Ариунаа /42-р сургууль 8б/

        “Ус бидний амьдралд” сэдэвт "АХА" нэвтрүүлэг.

1-р байранд: М. Мөнх-Алдар /65-р сургууль 11а/

2-р байранд: Б. Болорцэцэг /65-р сургууль 10б/

3-р байранд: Б. Номиндарь /42-р сургууль 11б/

Тусгай байр: Ц. Энхжин /106-р сургууль 10б/

                      П. Манлайбаатар /107-р сургууль 8б/

           Байгаль орчны эх булаг, чандмань эрдэнэ усаа хайрлан хамгаалж, ариг гамтай хэрэглэж ашиггүй урсгаж, бохирдуулах хандлагаа бууруулах ямар боломж байгаа талаар сурагчдын дуу хоолойг сонсох, тэндний санал санаачлагыг үе тэнгийхэнд нь хүргэх, хусал бодлыг нь хуваалцах, тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай учир энэхүү уралдааныг жил бүр зохион явуулдаг билээ.

         Экологийн болон хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлын нэг болох усны талаарх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзэл бодол байр суурийг нийтэд сурталчилах, багш, эцэг эх, нийгмийн хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ирээдүйн байгальд ээлтэй бодлогыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд түлхэц болох чухал ач холбогдолтой уралдаан тэмцээн болж өндөрллөө.  Боловсролын болон усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор бид уламжлалт зохион байгуулж буй арга хэмжээнүүдээ өргөтгөн цаашид олон ажил хамтран хийхээр төлөвлөж байгаа бөгөөд мөн энэ чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах санал төлөвлөгөөг нээлттэй хүлээн авах болно.

УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЬЯ

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn