АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Усны хомсдол дэлхий дахинд

2018-05-08 17:41:27

Бид ус чандмань эрдэнэ гэж ярьдаг. Энэ нь ч үнэн. Хүн төрөлхтөн усгүйгээр амьдарч чадахгүй. Усаа хайрлаж гамнахгүй л бол манай улс усны нөөцгүй болох ойртсныг мэргэжилтэнүүд анхааруулсан. Ус хомсдвол ямар аюултай гээч. 

Баримт 1 

Хур тунадас , цэнгэг ус ихтэй  газруудад ч усны хомсдол нүүрлэсээр байна. Ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүрээлэн байгаа орчинд шаардагдах усны хэрэгцээг хангаж чадах эсэх нь усыг хадгалж, түгээж, ашиглаж буй байдал, усны чанар зэргээс хамаарах юм. 

Баримт 2

Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь ундны усны хомсдолд орсон байдаг. Хүн ам ихээр өсч, хотжилт явагдан, ахуйн болон аж ахуйн зориулалтаар ус хэрэглэх нь ихэссэнтэй холбоотойгоор усны хэрэгцээ улам бүр нэмэгдэж, ундны усны хомсдол улам бүр түгшүүр төрүүлж байна. 

Баримт 3 

Дэлхийн хүн амын тавны нэг нь \ойролцоогоор 1,2 тэрбум\ ус хомсдолтой бүсд аж төрдөг. Харин манай гаригийн нийт хүн амын дөрөвний нэг нь гол мөрний болон усан судалт хэсгүүдээс ус гаргаж авах боломжгүйн улмаас ундны усны асуудалтай тулгардаг хөгжиж буй оронд амьдардаг. 

Баримт 4

Хүмүүс усны хомсдолд орсны улмаас ундны усны аюулгүй эх үүсвэрээс хэрэгцээгээ залгуулж чадахгүй байна. Түүнчлэн ус хүрэлцээгүйн улмаас хүмүүс усанд орж, хувцсаа угааж, гэр орноо ч хангалттай сайн цэвэрлэж чадахгүй байгаа юм. 

Баримт 5

​Усны чанар муу байгаа нь булчин задрах өвчин, гэдэсний хижиг, туулга зэрэг ходоод гэдэсний замын өвчин болон саар дамжин халдварладаг бусад өвчнийг үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн ус хомсдолтой байгаагийн улмаас хараагүй болгох аюултай нүдний халдвар, тахал, уяман өвчнийг үүсгэж болзошгүй юм. 

Баримт 6 

Ус хүрэлцэхгүйн улмаас хүмүүс гэртээ ус нөөцөлдөг. Ингэснээр ус гэрийн нөхцөлд бохирдох эрсдэлтэйн дээр уяман өвчин болон тахал зэрэг олон өвчнийг тээгч ялаа шумуул үржих таатай нөхцөл үүснэ. 

Баримт 7 

Ундны ус хомсдолтой байгаа тул усыг зүй зохистой хэрэглэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Усны нөөцийг зүй зохистой хэрэглэснээр халдварт өвчнүүдийг тээгч ялаа, шавьж үржих нөхцлийг бууруулах юм. 

Баримт 8 

Ус хомсдолтойн улмаас ядуу буурай орон, алс бөглүүд сууринд хүмүүс үйлдвэрлэлийн зориулалттай бохир ус хэрэглэх нь улам ихэсч байна. Дэлхийн хүн амын 10 гаруй хувь нь химийн бодис, өвчин үүсгэгч нянтай баяж болзошгүй усаар услуулан ургасан бүтээгдэхүүн хэрэглэж байна. 

Баримт 9

Аюулгүй ундны усны нөөц болон эрүүл ахуйн үндсэн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа хүн амын тоог 2015 он гэхэд хоёр дахин бууруулна гэж  Мянганы сорилтын сан зорилт тавьжээ. 

Баримт 10

Амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ бол ус.  Олон орны засгийн газар, төрийн бус байгууллагууд ундны усны асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон энэ үед өдөр хүн бүр өдөр тутмын амьдралдаа усыг хэрхэн хэмнэж, хамгаалах талаар мэдэх нь энэ үйлсд ихээхэн нэмэр болно.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn