
Өнөөдөр Дэлхийн усны өдөр.
Дэлхий нийтээрээ энэ өдөр
“УС БА ТЭГШ ЭРХ” уриан дор нэгдэж байна.
Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн,
146 аж ахуйн нэгж байгууллагуудад харьяалагдан
цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг
татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг.
Бид бүхнээр үйлчлүүлдэг хэрэглэгч нар маань
жилээс жилд хурдацтай нэмэгдэж байна.
Хэрэглэгчдэд хүрэх усны үйлчилгээний чанар,
хүртээмж жил бүр дээшилж, ажиллагсдын
нөхцөл байдал алхам алхмаар сайжирч буйг дуулгахад
таатай байна.
Ус хэмээх чандмань эрдэнэ маань хүн бүрийн
анхааралд үргэлжид байж, эх нутгаа,
ижий ааваа хайрлахтай адил хүн бүрийн дотор
бурхан мэт эрхэмлэгдэн шүтэгдэж,
энхрийлэн хайрлагдах гайхамшиг мөнөөс мөн билээ
Та бүхэндээ зүрх сэтгэлээсээ усаа хайрлан
цаг мөч бүхэнд усаа хамгаалахыг уриалж байна.