УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Шинэ мэдээ

УСУГ: Шинэ оны босгон дээр төрийн одон тэмдэгээр дахин 10 ажилтан шагнагдлаа

2019-11-06 06:16:47

"Алтан гадас" одонт Ус Сувгийн Удирдах Газрын хамт олноос шинэ оны босгон дээр 10 ажилтан төрийн дээд одон медалиар шагнагдлаа

2019 он 12-р сар 31-ний өдөр

 

Саяхан байгууллагынхаа түүхт жаран жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, төрийн өндөр дээд шагнал "Алтан гадас одон" хүртсэн УСУГ-ын хамт олонд өнөөдөр  шагналын хур бууж, байгууллагын ажилчдаас дахин 10 эрхэм төрийн хүндлэл, шагналын эзэд боллоо.

Түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Ус Сувгийн Удирдах Газрын хамт олноос энэ 2019 онд 26 эрхэм төрийн дээд одон тэмдэгээр шагнагдаж байгаа нь, хариуцлагатай үйл хэрэгтээ олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүч хөдөлмөр, арга ухаанаа уралдуулж явсан олон ажилтан албан хаагчид энэхүү байгууллагт ажиллаж байдгийн илрэл билээ.

Ус Сувгийн Удирдах Газрын - Хяналт удирдлагын төвийн диспетчер инженер:

Нямхүүгийн ЭНХБААТАР          "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГЫН ОДОН",

Ус Сувгийн Удирдах Газрын - Хяналт удирдлагын төвийн диспетчер инженер:

Гаваагийн БАЯН-ОЧИР               "АЛТАН ГАДАС ОДОН",

Ус Сувгийн Удирдах Газрын - Үйлчилгээний хэсгийн засварчин:

Сосорбурамын АМАРБОЛД       "АЛТАН ГАДАС ОДОН",

Ус Сувгийн Удирдах Газрын - Ус хангамжийн тоног төхөөрөмжийн засварчин:

Бүлтгэрийн БОРГИЛ                   "АЛТАН ГАДАС ОДОН",

Ус Сувгийн Удирдах Газрын - Ус хангамжийн албаны машинч:

Дамдины ГАНДИЙМАА               "АЛТАН ГАДАС ОДОН",

Ус Сувгийн Удирдах Газрын - Ус хангамжийн албаны станцын инженер:

Санжхүүгийн БАДРАХ                "АЛТАН ГАДАС ОДОН",

Ус Сувгийн Удирдах Газрын - Авто баазын ахмад ажилтан:

Гэндэнгийн ЧУЛУУНБААТАР      "АЛТАН ГАДАС ОДОН",

Ус Сувгийн Удирдах Газрын - Баянгол ус суваг ашиглалтын товчооны машинч:

Мангалжавын ЦОГЗОЛМАА     "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ",

Ус Сувгийн Удирдах Газрын - Шугамаар ус хангах албаны ус түгээгч:

Доржийн ОКТЯБРЬ                    "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ",

Ус Сувгийн Удирдах Газрын - Ус хангамжийн тоног төхөөрөмжийн засварчин:

Өвгөний БАТМӨНХ                    "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ" -иар тус тус шагнагдаж байгуулсан гавьяа, хийж бүтээсэн үйлсийг нь төр засаг өндрөөр үнэллээ. УСУГ-ын дарга Ц.Төрхүү тэргүүтэй удирдлагын баг, мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олон нь энэхүү баярт мэдээг талархан хүлээн авч, "Байгууллагын алдар нэрийг дуурсгаж, хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээр үлгэр жишээ болсон" эдгээр 10 эрхэмдээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж баяр хүргэж, бахархаж байгаагаа илэрхийллээ.

Цаашид ч олон алдартан гавьяатнууд "Алтан гадас одонт Ус Сувгийн Удирдах Газар"-ын хамт олноос тодрох нь дамжиггүй бизээ.

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn