АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ “ДУСАЛХҮҮ” ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-11-19 20:18:19

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Гадаадын иргэн харъяатын газар, СУИС, УСУГ гэсэн байгууллагууд байгууллагын дэргэдэх цэцэрлэг нээж ажилчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Албан байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулагдсанаар тухайн байгууллага ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг Ус сувгийн удирдах газрын ажилтан, алба хаагчдын хүүхдүүдийг хамруулах 3 бүлэг, 100 хүүхдийн хүчин чадалтай  “Дусалхүү” цэцэрлэгийн хичээлийн шинэ байрны нээлтийг хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БЗД-ийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn