АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Ассоциаци /USAID/ “Engendering Industries” хөтөлбөрийг УСУГ-тай хамтран хэрэгжүүлж байна

2021-09-25 20:19:35

                2021 оны 1 сарын 26-ны өдрийн   АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Ассоциаци /USAID/ болон Ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан  /USAID Workplace Advancement for Gender Equality-Nondisclosure Agreement for Engendering Utilities Activity/ гэрээний дагуу  “Engendering Industries” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж,  тус газраас 3 ажилтан байгууллагаа төлөөлөн ажиллаж байна.

Эрэгтэйчүүд зонхилсон үйлдвэрлэлийн салбар дахь жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо болон манлайллыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөртАзи, Европ, Африк, Латин Америк, Карибын Тэнгис орчмын 27 орны 41 байгууллага оролцож байгаа юм. Эрэгтэйчүүд зонхилсон салбарууд болох холбоо, ус, эрчим хүч үйлдвэрлэлийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо болон манлайллыг нэмэгдүүлснээр байгууллагын бизнесийн үр ашиг нэмэгдэж, компаний гүйцэтгэл сайжирдаг. Мөн жендерийн тэгш байдлыг хангаснаар ажилтнуудын сэтгэл ханамж сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, хүний нөөцийн эргэц буурч тухайн байгууллага нь бизнесийн зорилгоо амжилттайбиелүүлэхэд тусалдаг.

Хөтөлбөрт оролцогч байгууллагын ажилтнууд шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад туслах 2 жилийн дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахаас гадна АНУ-ын Жоржтауны Их Сургуулийн МкДоноугийн Бизнесийн сургуулийн 1 жилийн “Жендерийн тэгш байдлыг хангах манлайллын хөтөлбөр”-т оролцон, суралцах боломжтой болдог.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://www.usaid.gov/engendering-industries/stories/2021-07-partners-announcement  линкээр болон USAID Mongolia хаягаар холбогдоно уу?

Мэдээллийг бэлтгэсэн

ИБХ-ийн Төслийн инженер Г.Мөнгөнцоож.

2021-09-24

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                                                                                                                              Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn