АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРЬД ОДОН" -гоор шагнагдлаа.

2021-12-23 09:29:48

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРЬД ОДОН" -гоор шагнагдлаа. Ц.Төрхүү дарга сэтгэгдлээ өөрийн фээсбүүк пээж хуудсаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.

Ц.ТӨРХҮҮ: Их хотын нийслэл Улаанбаатар хотынхоо төлөө зүтгэж ирсэн, зүтгэж байгаа иргэн миний хөдөлмөр зүтгэлийг "Хангарьд" одонгоор мялаасан гэнэтийн мэдээтэй өдөр. Хурлын дундуур дуудагдан хүндтэй одонгоо гардаж авлаа.

Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний энгэрт энэхүү одон гялалздаг. Итгэлийг зүтгэлээр, урмыг ажил хөдөлмөрөөрөө хариулах болно. Шагнал гардах сайхан. Хүндлэл, шагнал, одон бүрийн ард нөр их хариуцлага хүлээж буй гэсэн үг.

Миний ард баг хамт олон минь, надад итгэл хүлээлгэн дэмждэг сонгогчид маань бий. Та нартаа энэ цаг мөчид чин сэтгэлийн талархал илэрхийльe.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА ЦОГТСАЙХАНЫ ТӨРХҮҮ

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn