УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

УСУГ-ЫН 300 ОРЧИМ ГЭРЭЭТ УС ТҮГЭЭГЧ ҮНДСЭН АЖИЛТАН БОЛЛОО

2018-10-15 21:00:49

УСУГ-ын 300 орчим гэрээт ус түгээгч үндсэн ажилтан боллоо

      Нийслэлийн гэр хорооллын ус түгээх байрны түгээгчдийн санал бодлыг сонсч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уулзалтын зорилго оршиж байгаа юм. Уг үйл ажиллагааг нээж УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Ус сувгийн удирдах газар нь 1959 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд ахуйн стандартад тохирсон усаар тасралтгүй хангаж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирох усыг байгальд нийлүүлэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. УСУГ нь анх 2006 онд 13 ус түгээгчийг гэрээтээр ажиллуулж эхэлсэн байдаг. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд гэрээт түгээгчдийн тоо эрс нэмэгдсэн. Би энэ ажлыг аваад 7 сар болж байна. Энэ хугацаанд та бүхний асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээн ажиллаж байна. Үүний хүчинд өнөөдөр гэрээт ус түгээгчдийг үндсэн ажилтан болгохоор шийдвэр гаргуулж чадлаа. Энэ нь ганц миний хийсэн зүйл биш. Үүний ард НИТХ-ын дарга Ц.Сандуй бидний санал, бодол, хүсэлтийг тууштай дэмжин ажилласны хүчээр өнөөдөр бид энэ асуудлаа шийдвэрлүүлж чадсан юм.  Ингээд төсвийн тодотголоор манай байгууллагын асуудлыг онцлон авч, тулгамдаж буй асуудлыг шийдэж өгсөн явдалд НИТХ-ын дарга Ц.Сандуйд онцгойлон талархлаа илэрхийлье.

      Та бүхэн үндсэн ажилтан болсноор мэдээж маш олон давуу тал бий болж байгаа. Тухайлбал, зайлшгүй шалтгаанаар илүү цаг ажилласан тохиолдолд тодорхойлолтын дагуу илүү цагийн нэмэгдэл, хоолны үнийн хөнгөлөлтийг ажилласан өдөр тутамдаа 3000 төгрөгөөр бодож олгох, сарын ажлын үр дүнгээр олгох шагналын журмын шагнал авах нөхцөл, үзүүлэлтийг биелүүлсэн ажилтнуудад улиралд нэг удаа урамшуулал авах, ажлын өндөр амжилт гаргасан ажилтнуудыг байгууллагын болон дээд байгууллагын шагналаар шагнуулах, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтнууд “Ахмадын санг зарцуулах журам”-ын дагуу тэтгэмжид хамрагдах зэрэг олон давуу тал бий болж байгаа билээ” гэв.

НИТХ-ын дарга Ц.Сандуй ““Энэ хамт олны төлөө би энд ирсэн гэж” Ц.Төрхүү даргын хэлсэнчлэн МАН сонгуульд ялахдаа “Иргэн рүүгээ чиглэсэн бодлогыг явуулна” гэж амласан. Тиймээс бид энэ амлалтаа биелүүлэхийн төлөө, мөн иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилгоор УСУГ-ын гэрээт ус түгээгчдийг үндсэн ажилтан болгох асуудлыг шийдвэрлэлээ. Ингээд гэрээт ус түгээгч 300 орчим иргэн үндсэн ажилтан болох боломж бүрдж байгаа юм. Зөвхөн энэ асуудлаас гадна маш олон зүйл шийдвэрлэж өгөх хүсэлтийг Ц.Төрхүү дарга надад  тавьж байгаа. Үүнийг боломжоор нь шат дараатайгаар шийдвэрлээд явах болно. Хүний амьдралд ус хамгийн чухал. Усгүйгээр хүн амьд явахгүй шүү дээ. Тиймээс энэхүү чандмань эрдэнэтэй шууд хамааралтай ажилладаг  та бүхнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг юм. Ингээд та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилтыг хүсье” хэмээн онцолсон юм. Мөн уг уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй УСУГ-ын Зөөврийн ус хангах албаны ус түгээгч Т.Даваажаргалд өргөө цагаан гэр бэлэглэлээ 

 

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn