АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Ус Сувгийн Удирдах Газрын ажилтан Ц.Цогтбаатар, Э.Баатархүү, П. Мэндбаяр нар 2022 оны Нийслэлийн хөдөлмөрийн аварга, оны онцлох ажилтнаар тус тус тодорлоо.

2022-12-28 19:26:55

Ус сувгийн удирдах газрын Шугамын ашиглалт засварын албаны  ажилтан, Монгол Улсын гавъяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар, Нийтлэг үйлчилгээний албаны "Механик засварын цех"-ийн техникч Э.Баатархүү нар 2023 оны Нийслэлийн хөдөлмөрийн аварга боллоо. Мөн Шугамын ашиглалт засварын албаны ажилтан П.Мэндбаяр оны онцлох ажилчнаар тодорлоо.

НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүр хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа зориулан, ажил бүтээлээрээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж буй 30 эрхмийг нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодрууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа нар гардуулсан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэндчилгээ дэвшүүлж “Байгууллага, хамт олныхоо түүчээ болж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрийн аваргаар шалгаран, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд иргэд болон албан хаагчдын өмнөөс халуун талархал дэвшүүлж, улам их амжилтыг хүсье. Улаанбаатар хот бол их айл. Энэ их айлыг хөгжүүлэхэд нийслэлийн мянга, мянган ажилтны хувь нэмэр их. Ирж буй 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэж, илүү их амжилтаар бялхаж байх болтугай” хэмээлээ.

Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа “Хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр, оюун ухаан, хөлс хүчээ дайчлан ажилласан нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргууд та бүхэнд халуун баяр хүргэе. Ирэх он жилүүдэд ажилчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажлын байрны эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

  

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn