Өнөөдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар БНСУ-ын Yeda инженеринг компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт:
-Улаанбаатар хотын Морин-гийн бохир ус цэвэрлэх байгууламжид (МОРИН-ЦБС) био хий, 3МВт.ц ~ 20МВт.ц нарны эрчим хүчийг ашиглан байгальд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах.
-Био хий, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглан бохир ус цэвэрлэх байгууламжийг байгальд ээлтэй цахилгаан эрчим хүчээр хангах төсөл дээр хамтран ажиллах
-Усан хангамжийн байгууламжид суурилуулсан нарны эрчим хүч үйлдвэрлэх хуучин тоног төхөөрөмжийн тулгамдаж буй асуудлыг оношлох, сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.
-Нүүрстөрөгчийн хийн агууламжийн загвар боловсруулах замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсын төсөлд оролцох хамтын ажиллагааг бүрдүүлэх зэрэг чухал асуудлуудыг тусгажээ.