АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Усны өдрийн сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

2018-10-15 22:31:27

Усны өдрийн сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

     Ус сувгийн удирдах газраас санаачлан жил бүр "Дэлхийн усны өдөр"-ийн хүрээнд 3 сарын аян зохион байгуулагддаг билээ. Түүний нэг хэсэг уламжлалт усны спорт өдөрлөг-сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрллөө. Нийслэлийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан энэхүү сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 10 байгууллагын эрэгтэй -12, эмэгтэй 7 байгууллагын 150 –иад тамирчид оролцож хурд хүч , авхаалж самбаагаа сорилоо.

2 өдрийн турш УСУГ-ын спорт цогцолборт үргэлжилсэн энэхүү тэмцээн аваргуудаа тодрууллаа

Эмэгтэйчүүдийн төрөлд:

  • УСУГ 1-р байр "Алтан" медаль өргөмжлөл мөнгөн шагнал
  • ОСНААУГ 2-р байр "Мөнгөн" медаль өргөмжлөл мөнгөн шагнал
  • НЗДТГ 3-р байр "Хүрэл" медаль өргөмжлөл мөнгөн шагнал

Эрэгтэйчүүдийн төрөлд :

  • УСУГ 1-р байр "Алтан" медаль өргөмжлөл мөнгөн шагнал
  • НЗДТГ 2-р байр "Мөнгөн" медаль өргөмжлөл мөнгөн шагнал
  • АПУ 3-р байр "Хүрэл" медаль өргөмжлөл мөнгөн шагнал

зэрэг баг тамирчид шалгарсан бол шилдэг эмэгтэй шилдэг тоглогчоор Жавзмаа / НЗДТГ/, эрэгтэй шилдэг тоглогчоор Өлзийсайхан /УСУГ/ нар тодорлоо.

  • Шилжин явах цомын эзнээр багын дүнгээр УСУГ-ын баг тамирчид шалгарлаа.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn