АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Сурагчдад УС БА БАЙГАЛЬ сэдвээр хичээл орлоо

2018-10-15 22:34:25

Сурагчдад УС БА БАЙГАЛЬ сэдвээр хичээл орлоо

     1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, дэлхий нийтээрээ энэ өдрийг өргөн тэмдэглэн өнгөрүүлж ирлээ. Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг онцлогтой билээ

     Улаанбаатарчуудыг унд ахуйн цэвэр усаар хангадаг байгууллагын хувьд Ус Сувгийн Удирдах Газараас “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан 3 сарын 22-ноос эхлэн 06 сарын 22-ны өдөр хүртэл 3 сарын аян зарлаж, нийслэлийн хэмжээнд сургалт танин мэдэхүй, сурталчилгаа, спортын гээд олон нийтийг хамарсан олон арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн.

     Тус аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах дунд ангийн 7000 гаруй сурагчидад УСУГ-ын 60 инженер техникийн ажилтнууд  сургууль дээр нь очиж “Ус ба байгаль “ сэдвээр хичээл заалаа. Устай холбогдолтой сонирхолтой асуулт хариултын тэмцээн зохион байгуулж шалгарсан сурагчдыг байгууллага сурталчлах гарын бэлгээр урамшуулав.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn