АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Шинэ мэдээ

Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх ВЕБИНАР цуврал

2025-01-28 20:14:18

Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэхтэй холбоотой харилцаанд оролцогч төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн болон сургалтын байгууллагууд, түүнчлэн иргэд олон нийтэд зориулсан цуврал вебинарыг танилцуулж байна.

Энэхүү цуврал вебинарыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх хүрээнд, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн санхүүжилтээр, “Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлага боловсруулах” зөвлөх үйлчилгээний хүрээнд Seureca Veolia (Франц) болон Евро Хан ХХК-ийн түншлэл боловсруулав.   

Цувралын I хэсэг төрийн байгууллагуудад, II хэсгийг үйлдвэр, аж ахуйн нэгжид үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагаанд зориулан болгон боловсруулсан.

  • Цуврал №1. Вебинар 1-4. "Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааны үндсэн танилцуулга"
  • Цуврал №2. Вебинар 5-16. "12 ангиллын үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэгээ"

 

Вебинар 1. Үйлдвэрийн хаягдал усны бохирдлын ачааллыг тодорхойлох

Вебинар 2. Урьдчилан цэвэрлэгээний технологи нийлүүлэгчид

Вебинар 3. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандартын танилцуулга

Вебинар 4. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх технологиуд, хэрэглээ

Вебинар 5. Сүү, бүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Вебинар 6. Согтууруулах ундаа ба ус, ундааны үйлдвэр

Вебинар 7. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр

Вебинар 8. Талх, нарийн боовны үйлдвэр

Вебинар 9. Арьс шир боловсруулах үйлдвэр

Вебинар 10. Ноос, ноолуур боловсруулах үйлдвэр

Вебинар 11. Хивс, даавуу, нэхмэлийн үйлдвэр

Вебинар 12. Хуванцар, нийлэг эдлэлийн үйлдвэр

Вебинар 13. Цаас, картон, цаасан хавтангийн үйлдвэр

Вебинар 14. Эмийн үйлдвэр

Вебинар 15. Химийн бодисын үйлдвэр

Вебинар 16. Бусад ангиллын үйлдвэр (Худалдаа, үйлчилгээ)

 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар  Дуудлагын нэгдсэн төвийн утас:1800-1313 Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn