
3 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Ивая болон Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Токио хотноо дараах хоёр төслийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Улаанбаатар хотод дулааны цахилгаан станц, гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ болон шар шороон шуурга зэргээс үүдэлтэй агаарын бохирдол улам бүр ноцтой болж байна. Түүнчлэн ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэх аюултай тул агаарын бохирдлыг зөв хэмжин, мэдээлэх тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.
Нийслэл Улаанбаатар хотын аж ахуй, үйлчилгээг тогтвортой хангах шаардлагын улмаас бохир усны шугам сүлжээний хүчин чадлыг сайжруулах тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

