
ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮР ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ
Үнийн санал ирүүлэх тухай
Цэвэрлэх байгууламжийн албаны Морингийн цэвэрлэх байгууламжийн агааржуулах станцын 380В, 160 кВт-ын 1480 эрг/мин, сэнсэн хөргөлттэй 1 ширхэг цахилгаан хөдөлгүүр нийлүүлэх сонирхолтой аж ахуй нэгж 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү. Хүлээн авагчийн нэр: Хангамжийн хэлтэс, Сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус Сувгийн Удирдах Газар, өөрийн байр, 2 дугаар давхар 203 тоот.
Утасны дугаар: 70157018-123.