
Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах Пи Ар баг сонгон шалгаруулах
УСУГ-ын бодлого үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд урьдчилан цэвэрлэх байгууламжийн ач холбогдол , усны үнэ цэнийн талаар мэдээлэл олгох зорилгоор хамтран ажиллах Пи ар баг болон зарим эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулж богино хугацааны эрчимжсэн сурталчилгаа мэдээллийг олон нийтэд өгөх тухай:
Улаанбаатар хотод нүүрлэж буй усны нөөцийн хомстлын талаар болон байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрх ашигт нийцсэн байдлаар ус олборлох, ашиглахтай холбоотой бодит өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор энэхүү богино хугацааны төлөвлөгөөг хэрэгжинэ
Шаардлага: Пи Ар баг нь өөрийн бие даасан үйл ажиллагаа явуулдаг, бүх төрлийн хэвлэлийн эх бэлтгэл хийх чадвартай, бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
Хамтран ажиллах санал, үнийн саналыг 2025 оны 11 р сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал /20 хоног/ хугацаанд УСУГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн олон нийтийн ажилтанд, мөн нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний газар хүргүүлнэ үү.
Лавлах утас: 7015-7021 /701/ usug1959@gmail.com