АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Шууд худалдан авах, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх зар

2025-06-14 07:48:21

Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албанаас дараах мэдээллийг хүргэж байна:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №01/429 тоот албан бичгийн дагуу цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг “Нэг худалдан авагчтай загвар”-ын дагуу төвлөрүүлэн зохицуулах үүргийн хүрээнд тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Тэг үлдэгдэлтэй системийн мэдээллийг авах API сервис”-ийг нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулж байна.

Шаардлага:

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байх;

Тус чиглэлээр мэргэшсэн байх;

“Тэг үлдэгдэлтэй систем”-тэй холбоотой төсөл, ажил гүйцэтгэсэн туршлагатай бол давуу тал болно.

Үнийн санал, материалыг хүлээн авах хугацаа:
2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал.

Материалыг хүлээн авах газар:
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний газруудын Ус сувгийн удирдах газрын материал хүлээн авах ажилтанд хүргүүлнэ үү.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар  Дуудлагын нэгдсэн төвийн утас:1800-1313 Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn