УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Хууль, эрх зүйн “АХА” тэмцээн

2018-10-16 00:45:09

Хууль, эрх зүйн “АХА” тэмцээн

Ус Сувгийн Удирдах Газрын Захиргаа Удирдлагын Хэлтэс, Хуулийн зөвлөх мэргэжилтнүүд, Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хорооноос хамтран зохион байгуулсан асуулт хариултын “АХА” тэмцээн зохион байгуулалтын нэгжүүдийн дарга нар, ажилчдын төлөөлөл болон оролцсон 98 ажилтнуудын дунд өрсөлдөөнтэй явагдаж өндөрллөө.

АХА тэмцээний зорилго нь нийт хамт олонд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх чухал ач холбогдолтой бөгөөд асуултанд Зөрчлийн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Усны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээ, Архив албан хэрэг хөтлөлт, МҮЭ-ийн үйл ажиллагаа, дүрэм журамаас сонгогдсон асуултууд тусгагдсан юм

Төрөө дээдлэж, хуулиа хэрэгжүүлье сэдэвт хууль, эрх зүйн “АХА” тэмцээнд оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан хамт олноо манлайлан дарга удирдлагуудын дунд явуулсан тэмцээнд “Авто Бааз” –ын дарга Л.ЭНХТӨГС, ажилчдын дунд явуулсан тэмцээнд Инженерын Бодлогын Хэлтсийн А.Хишигмаа нар амжилттай оролцож “ТЭРГҮҮН” байранд шалгарч ОХУ-ын Улан-Үдэ хотоор аялах эрх өргөмжлөлөөр, “Дэд”байранд “Авто Бааз” –ын бичиг хэргийн ажилтан Ч.Уранбилэг шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. АХА-д амжилттай оролцсон хамт олондоо баяр хүргэе.

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn