
Туул-1 коллекторын Бохир усны шугам солих ажлын хүрээнд шугамын трасс болон цахилгаан кабель тодорхойлох багаж яаралтай худалдан авах шаардлагатай байгаа тул нийлүүлэх сонирхолтой аж ахуй нэгж үнийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү. Хүлээн авагчийн нэр: Хангамжийн хэлтэс, Сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус Сувгийн Удирдах Газар, өөрийн байр, 2 дугаар давхар 203 тоот.
Утасны дугаар: 70157018-123.