
Хамтран ажиллах “Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ”
үзүүлэх чиглэл бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад:
УСУГ-ын 2026 онд төлөвлөсөн халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд нийт 49,238 м.кв талбай бүхий байгууллагын 9 зохион байгуулалтын нэгж, 29 цэг салбарт “Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ”-г үзүүлэх ажлыг 1,2,3,4- р улиралд нийт 61 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэх ажилд хамтран ажиллахаар энэхүү урилгыг хүргүүлж байна. Ажлын төсөвт өртөг 14,118,600 төгрөг байна.
Тавигдах шаардлага:
1. Тусгай зөвшөөрөлтэй байх;
2. Ажлын туршлагатай байх;
3. Олон улсын стандартад нийцсэн ариутгал халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэг байх;
Зохих шаардлага хангасан байгууллагуудад энэхүү санал нээлттэй болно. Хамтран ажиллах саналыг 2026-03-05-наас 2026 оны 03-25-ны өдрийг хүртэл УСУГ- т шуудангаар болон Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв- өөр дамжуулан хүлээн авах болно.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
3-р хороо, Токиогийн гудамж-5
Ус сувгийн удирдах газар
Дуудлаггын нэгдсэн төв:1800-1313
Email: usug1959@gmail.com
Мэдээлэл хариуцагч:
УСУГ-Хууль эрх зүй хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс
Хуулийн мэргэжилтэн И.Дотнобаяр
Утас: 70157018 502
Өрөөний дугаар 502
email: dotnobayar.i@usug.ub.gov.mn