АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

“Үндсэн хөрөнгийн тусгай бодлого боловсруулах” зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгжийг үнийн санал ирүүлж хамтран ажиллахыг урьж байна.

2025-11-25 20:49:14

Ус сувгийн удирдах газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн ажлын хэрэгцээнд шаардлагатай байгаа “Үндсэн хөрөнгийн тусгай бодлого боловсруулах” зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгжийг үнийн санал ирүүлж хамтран ажиллахыг урьж байна. 

Шаардлага:
Тухайн байгууллага нь тус ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааны чиглэлтэй байх.
 Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулсан, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ажлын туршлагатай байх.
Хариуцсан ажилтантай холбогдон хамтран ажиллах.  

Үнийн санал, хүсэлт хүлээн авах: 
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний газруудын Ус сувгийн удирдах газрын материал хүлээн авах ажилтанд эсвэл Санхүү бүртгэлийн хэлтсийн 704 тоот өрөөнд ирүүлэх.

Хугацаа:
2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд хүсэлтээ ирүүлнэ үү.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар  Дуудлагын нэгдсэн төвийн утас:1800-1313 Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn