
Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрч, бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон талаар албаныхан мэдээлдэг. Тэгвэл төвийн коллекторын ачааллыг 50 хувиар бууруулах хүчин чадалтай бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажлыг УСУГ-аас эхлүүллээ. “Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм байна.