АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

2026-04-30 23:27:54

НИЙСЛЭЛИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ УСААР ХАНГАХ АЛБА БУЮУ УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 тоот захирамжийн дагуу нийслэлийн Гамшгийн үед усаар хангах алба буюу Ус сувгийн удирдах газарт Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлыг үзлэгийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд тус албаны гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгасан байдал, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах, томилгоот бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, боловсруулалт, тодотгол хийсэн байдал, хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, гамшгаас хамгаалах томилгоот техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж дүгнэх юм.

Нийслэлийн Гамшгаас хамгаалах усаар хангах албаны гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагын харилцан ажиллагаа, болзошгүй гамшгийн үед албаны томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.Энэхүү  Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 2 туршид УСУГ дээр зохион байгуулагдлаа

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар  Дуудлагын нэгдсэн төвийн утас:1800-1313 Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn