АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2026-05-05 16:33:19

Ус сувгийн удирдах газар нь ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх багц үзлэгийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр зарлаж байна.

Оролцогч байгууллага нь дараах үйлчилгээ үзүүлэх чадвартай байна. Үүнд:

  • Ерөнхий эмчийн үзлэг
  • Лабораторийн шинжилгээ (шээсний ерөнхий болон бөөрний үйл ажиллагаа, цусанд хурц болон архаг үрэвсэл, цус багадалт илрүүлэх, цусны бүлэгнэлтийг үнэлэх, цусан дахь сахарын хэмжээ, өөх тос, элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа, эрдсийн шинжилгээ, Д витамин-ы хэмжээ тодорхойлох гэх мэт)
  • Дүрс оношилгоо (рентген, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг)
  • Зөвлөгөө, дүгнэлт, тайлан гаргах
  • Ажилтнуудад зориулсан эрүүл мэндийн зөвлөмж, сургалт өгөх

Оролцогч байгууллага нь дараах шаардлагыг хангана:

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх
  • Туршлагатай, мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдтэй байх
  • Орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжтэй байх

Иймд тухайн ажил үйлчилгээнд оролцох хүсэлтэй байгууллага аж ахуй нэгж байгууллагын танилцуулга, тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээ тус бүрийн нэгж үнийн саналаа 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар үнийн саналаа ирүүлнэ үү.  

Хүлээн авагчийн нэр: Хангамжийн хэлтэс 
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5,  Ус Сувгийн Удирдах Газар, өөрийн байр, 2 дугаар давхар 203 тоот.

Цахим хаяг: u$ugsupply@usug.ub.gov.mn
Утасны дугаар: 70157018-123.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар  Дуудлагын нэгдсэн төвийн утас:1800-1313 Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn