УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Сурагчид "УС БА БАЙГАЛЬ" сэдэвт аялалд хамрагдлаа

2018-10-16 01:15:52

Сурагчид "УС БА БАЙГАЛЬ" сэдэвт аялалд хамрагдлаа

    Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 3 сарын аяны хүрээнд Ус Сувгийн Удирдах Газраас уламжлал ёсоор “Ус чандмань эрдэнэ” сэдэвт автобустай аялал зохион явууллаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 106, 107-р сургуулиудын сурагчдын төлөөлөл болж 54 сурагч хүүхдүүд, УСУГ-ын үйл ажиллагаатай танилцах, усны эх үүсвэр болон, УСУГ-ын сургалтын төв, усны музей, цэвэрлэх байгууламжаар зочлох аялалд хамрагдлаа. Хүүхдүүдэд ус ямар их хөлс хөдөлмөрөөр тэдэнд очдог болохыг, хүмүүс бидний бохирдуулсан ус цаашлаад ямар шат дамжлага дамжиж явдаг, усаар хангах болон бохир усыг татан зайлуулахад ямар хүндрэл үүсдэг тухай, цаашид хойч үе маань устай хэрхэн харьцвал зөв байх талаар хөтөч мэргэжилтнүүд маань аялалд оролцогсдод таниулсан нь сурагчдын танин мэдэхүйд оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон чухал үр дүнтэй аялал боллоо. Цаашлаад аялалд оролцсон хүүхдүүд маань аяллын тухай тэмдэглэл, бичлэгээ анги, сургуулийнхаа хүүхдүүдэд үзүүлж, усны тухай үзэж сонссон сэтгэгдлээ хуваалцах юм.

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn