УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Өгөөмөр өдөр өдөрлөгт ус сувагчууд оролцлоо

2018-10-16 01:36:23

Өгөөмөр өдөр өдөрлөг

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит "Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе" уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх "ӨГӨӨМӨР ӨДӨР" өдөрлөг БЗД-ын 55 дугаар сургуулийн гадна талбайд болж, УСУГ-ын ЗУХ, ХҮХ, ИБХ, ЭЗСБХ, ЦБА, УХА, ШУХА, ЗУХА, Авто бааз, МТАНэгжийн хамт олон өдөрлөгийн үйл ажиллагаанд Бэлэг дурсгал, гоелын зүүлт, эрэгтэй, эмэгтэй хүний хавар, намар, зуны хувцас, хүүхдийн хувцас, гутал, тоглоом, хүнсний бүтээгдэхүүн / монгол цай, арвайн гурил, кофе, цэвэр ус, bonagua ундаа гэх мэт/, гэр ахуйн бараа / ус буцалгагч, ус цэвэршүүлэгч, хайруулын таваг, аяганы ком, тагтай сав, хоолны халуун сав гэх мэт/ төрөл бүрийн ном /зохиолын ном, Англи хэлний сурах бичиг, хүүхдийн өгүүллэг, 2-6 насны хүүхдүүдэд зориулсан ном, сурах бичгүүд/, хөдөлмөр хамгааллын зарим зүйлс, хүүхдийн болон эмэгтэй цүнхнүүд зэрэг 10 төрлийн 500 гаруй эд зүйлсээр оролцлоо. Өдөрлөгт оролцсон иргэдийн сэтгэгдэл өндөр, баярласан, талархсанаа хэлж байлаа. Манай байгууллагын эд зүйлс 1 цагийн дотор дуусч, үлдэгдэл эд зүйлсийг БЗДТГ-ын ажилтан Монголжингоод хүлээлгэн өгсөн. Нийт оролцсон нэгж товчоодын хамт олон ажилтнууддаа маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn