Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит "Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе" уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх "ӨГӨӨМӨР ӨДӨР" өдөрлөг БЗД-ын 55 дугаар сургуулийн гадна талбайд болж, УСУГ-ын ЗУХ, ХҮХ, ИБХ, ЭЗСБХ, ЦБА, УХА, ШУХА, ЗУХА, Авто бааз, МТАНэгжийн хамт олон өдөрлөгийн үйл ажиллагаанд Бэлэг дурсгал, гоелын зүүлт, эрэгтэй, эмэгтэй хүний хавар, намар, зуны хувцас, хүүхдийн хувцас, гутал, тоглоом, хүнсний бүтээгдэхүүн / монгол цай, арвайн гурил, кофе, цэвэр ус, bonagua ундаа гэх мэт/, гэр ахуйн бараа / ус буцалгагч, ус цэвэршүүлэгч, хайруулын таваг, аяганы ком, тагтай сав, хоолны халуун сав гэх мэт/ төрөл бүрийн ном /зохиолын ном, Англи хэлний сурах бичиг, хүүхдийн өгүүллэг, 2-6 насны хүүхдүүдэд зориулсан ном, сурах бичгүүд/, хөдөлмөр хамгааллын зарим зүйлс, хүүхдийн болон эмэгтэй цүнхнүүд зэрэг 10 төрлийн 500 гаруй эд зүйлсээр оролцлоо. Өдөрлөгт оролцсон иргэдийн сэтгэгдэл өндөр, баярласан, талархсанаа хэлж байлаа. Манай байгууллагын эд зүйлс 1 цагийн дотор дуусч, үлдэгдэл эд зүйлсийг БЗДТГ-ын ажилтан Монголжингоод хүлээлгэн өгсөн. Нийт оролцсон нэгж товчоодын хамт олон ажилтнууддаа маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай