УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний Салбар Байгууллагуудын "Урлагийн Их Наадам"-д Улаанбаатар хотын УСУГ-ын хамт олон тэргүүн байр эзэллээ.

2018-10-16 01:41:27

Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний Салбар Байгууллагуудын "Урлагийн Их Наадам"-д Улаанбаатар хотын УСУГ-ын хамт олон тэргүүн байр эзэллээ.

Улсын хэмжээнд анх удаагаа Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний Салбар Байгууллагуудын "Урлагийн Их Наадам" Дархан хотод амжилттай болж өндөрллөө, НААҮС-ын 90 жилийн ойг угтсан энэхүү “Урлагийн Их Наадам”-ыг Дархан хотын Ус Сувгийн Газрын хамт олон НААҮС-ын удирдах зөвлөлтэй хамтран үлгэр жишээ сайн зохион байгуулж, их наадамд оролцогсдоос өндөр үнэлгээ авчээ. Хот, аймаг орон нутгийн 18 салбарын байгууллагууд оролцож нийт дүнгээр Улаанбаатар хотын УСУГ Тэргүүн байр эзэллээ.

Байр эзэлсэн авьяастнууд:

-Ус хангамжийн албаны машинч С.Мөнхтуяа 28 жил УСУГ-ын урлаг уран сайханы үйл ажиллагаанд идэвхи зүтгэлтэй ажиллаж, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлснийг үнэлэн МУЗГ-ын шагнал “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр шагналаа.

-Шугамын ашиглалт засварын албаны ХАБЭА инженер Д.Цагаанхүү УСУГ-т 22 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Барилга Хот Байгуулалтын Яамны жуух” бичгээр шагнагдлаа.

-Авто баазын жолооч М.Батбаатар олон жил уран бүтээлээ түмэнд түгээн, урлагт хувь нэмэрээ оруулж УСУГ-ын урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцож авьяас чадвараараа шалгарч байсан тул “Ардын авьяастан” цол тэмдэгээр шагнагдлаа.

-Гоцлол бүжгийн төрөлд:  ЦБА Х.Энхцэцэг  УГЗ С. Сүхбаатарын дэглэлт "Монгол бүсгүй" бүжиг тэргүүн байр,

-Хамтлаг дууны төрөлд:  ИБХ С.Чулуунбат, ШАЗА Б. Баярцогт, ШАЗА Д.Галбадрах, ШУХА Э.Дашдаваа, ЦБА Д.Чойжамц, ШАЗА О.Хашхүү нар С.Мөнхжаргалын найруулга “Ижий аавдаа мэхийе” дууны найруулгаар тэргүүн байр

-Уран уншлага төрөлд:  ШАЗА Ц.Ганболд яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн “Сумын заан” найраглалаар тэргүүн байр

-Гоцлол хөгжмийн төрөлд: УХА С. Мөнхтуяа “Цэнхэрлэн харагдах уулс” шанз хөгжмийн гоцлолоор 2-р байр

-Хослол дууны төрөлд: ЗУХ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Н.Байгальмаа, ИБХ-ын ГМС-ын инженер С.Чулуунбат нар МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, Р.Баярсайханы үг “Дулаахан ” хослол дуугаар 2-р байр

-Хамтлаг бүжиг төрөлд: ХҮА-ын дарга Ц.Баянзул, ХҮА-ны ахлах инженер Д.Болормаа ХҮА-ны хэсгийн инженер Т.Болор-Эрдэнэ, ХҮА-ны хэсгийн инженер Д.Солонго, ЦБА-ны химич Ч.Гүндэгмаа, УХА-ны бичиг хэргийн ажилтан Г.Дэлгэрмаа, ЦБА-ны машинч Х.Энхцэцэг, ШУХА-ны хэсгийн ахлагч М.Уянга,  ЗУХА-ны усан сан ариутгагч  Б.Мягмар, ШУХА-ны засварчин Н.Анхбаяр, ЦБА-ны засварчин Г.Өлзийсайхан, МТАН-ийн инженер Г.Төгөлдөр, ХҮА-ны хэсгийн инженер Д.Жавхлан, МТАН-ийн инженер Э.Элбэгсайхан, Спорт цогцолборын мэргэжилтэн Э.Энхтөгс, авто баазын диспетчер Б.Батсайхан нар “Испан залуус” бүжгээр 2-р байр

тус тус эзэлж, бүх төрөлд тэргүүн, дэд, тусгай байруудыг эзэлсэн амжилтаар Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газар тэргүүн байр өргөмжлөл, шилжин явах цомын эзэн боллоо.

Амжилт дүүрэн оролцсон авьяастнууддаа баяр хүргэе.


 

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn