АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

УСУГ-ын үйл ажиллагаанд түшиглэсэн "Үзүүлэх сургалт" боллоо.

2018-10-07 16:02:03

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-тай хамтран Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагуудын хүрээнд “Захиргаа, хүний нөөц, дотоод хяналт шалгалтын ажлын зохион байгуулалт” сэдвээр өнөөдөр “Үзүүлэх сургалт” зохион байгууллаа.


Үзүүлэх сургалтыг Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг түшиглэн явуулах ба Захирагчийн ажлын албаны байгууллагуудын Захиргаа удирдлага, хүний нөөц, дотоод ажил болон Дотоод хяналтын чиг үүргийн хэлтэс, нэгжийн ажилтнууд хамрагдаж, ижил системийн байгууллага, албан тушаалтнууд онолын зэрэгцээ практикт суурилсан мэдээ мэдээллийг сонсож, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэх ба 12 байгууллагын 50 гаруй ажилтан оролцсон юм.


Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсээс дотоод хяналт шалгалтын журам, ажлын зохион байгуулалт, тавигдах шаардлага болон ажлын төлөвлөлт, тайлагналтанд анхаарах асуудал, ажлын явцад хөтлөгдөх баримт бичгүүд, шалгалтын мөрөөр өгөгдсөн үр дүнг тооцож ажиллах талаар тодорхой мэдээлэл хийх бол Захиргаа санхүүгийн хэлтсээс Хууль, эрх зүй, захирамж-лалын баримт бичиг, тэдгээрийг зохион бүрдүүлэхтэй холбоотой чиглэлээр мэдээлэл хийх юм.

Ус сувгийн удирдах газраас захиргаа, хүний нөөц, хөдөлмөр зохион байгуулалт, дотоод ажил, тогтоол шийдвэрийн тайлагнал, ялангуяа дотоод хяналт шалгалтыг явуулж буй байдал, холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж буй арга ажиллагааны талаар мэдээлэл хийх ба дээрх байгууллагуудаас үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг дэлгэн тавьж, тодорхой жишээн дээр тайлбарлан үзүүлж, практикт тулгуурлан явуулж байгаагаараа онцлог боллоо.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn